Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе!
Open
X

Газраас бусад ҮХЭХ-ийг анхны удаа бүртгүүлж баталгаажуулах.

Хувийн хашаа байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахад дараах материалыг бүрдүүлнэ.

  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /Өргөдөлд хэдэн онд, хэн барьж, бий болгосон, одоо хэдэн хүний хамтын өмч болох, эд хөрөнгийн хаяг, байршил, хэмжээ, үнийг өмчлөгч өөрөө тодорхой бичиж, гарын үсгээ зурсан байна. Урьд  нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдож байсан эсэх талаар заавал тусгасан байх шаардлагатай/
  • Газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар
  • Өмчлөгчийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Газрын болон байшингийн талбайн хэмжээ харуулсан кадастрын зураг /эх хувь/
  • Үл хөдлөх эд хөрөнгийн 4 талаас нь бүтэн харагдуулж авсан фото зураг /А4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнээс дээш байшинтай бол нэг зурагт бүгдийг нь багтааж авах/
  • Байшингийн схем зураг
  • Тэмдэгтийн хураамж: Эд хөрөнгийн үнэлсэн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцож Татварын хэлтэст тушаасан баримт
  • Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт бүртгэх эсэх талаар хариу мэдэгдэнэ.

Жич: Мөн дээрх материалаар таны эд хөрөнгө өмчлөх эрх хангалттай нотлогдохгүй байвал улсын бүртгэгч нэмэлт материал шаардах болно. Мөн та өөрийн орон /хувийн/ сууцаа хувьчлалаар  хувьчилж авсан тохиолдолд хувьчилж авсан тухай нотлох баримтын хувийг заавал өгнө.

close
Facebook IconYouTube IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар