цахим хуудас ажиллуулах журам.

Улсын бүртгэлийн хэлтэсийн цахим хуудас

ажиллуулах журам

 

НЭГ. Нийтлэг үндэслэл

  1. Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн цахим хуудас/цаашид “Цахим хуудас”гэх / нь түүний ажлын албаны үйл ажиллагаа,  үйлчилгээг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх, сурталчлах мэдээлэл харилцааны цахим хэрэгсэл мөн.
  2. Цахим хуудас нь htt://www.ubh.dd.gov.mnгэсэн домайн хаягаар интернетэд гарцтай, төрийн байгууллагын онцлогийг тусгасан өнгө дизайны шийдэлтэй үнэн зөв мэдээлэл агуулсан байна.
  3. Цахим хуудасны байнгын болон хэвийн ажиллагааг Улсын бүртгэлийн хэлтэсийн дотоод хяналт шинжилгээ,мэдээлэл сурталчилгаа хариуцсан ажилтан, мэдээллийн технологич нар хариуцан ажиллана.
  4. Цахим хуудас нь нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй, үнэн бодитой, мэдээллийг хурдан шуурхай түгээх шаардлагыг хангасан байна.

ХОЁР.Цахим хуудасны бүтэц

 

            Улсын бүртгэлийн хэлтсийн цахим хуудсан дахь мэдээллийг дор дурдсан бүтцийн дагуу байршуулан ажиллуулна:

 

  1. Нүүрхуудас
  • “Мэндчилгээ”
  • Ерөнхийтанилцуулга /байгууллагын түүхэнзамнал, одоогийн бүтэц/
  • Тасаг нэгжүүдийн танилцуулга, мэдээлэл
  • Улсын бүртгэлийн байгууллагын зорилго, зорилт, үйл ажиллагааны чиглэл
  1. Биднийтухай

 

  1. 3.    Хууль, тогтоомж, эрх зүйн акт
  • МонголУлсынхууль
  • УИХ-ынтогтоол
  • Ерөнхийлөгчийнзарлиг
  • ЗасгийнГазрынтогтоол
  • УДШ-ийншийдвэр
  • Төрийналбанызөвлөлийнтогтоол, шийдвэрүүд
  • Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын тушаал

 

  1. 4.    Иргэний улсын бүртгэл
  2. 5.    Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл
  3. 6.    Хуулийн этгээдийн улсын бүртгэл
  4. 7.    Санхүү, төсөв
  5. 8.    Сумдын улсын бүртгэл
  6. 9.    Зөвлөмж, тодруулга,Ярилцлага, илтгэл, хэлсэн үг

 

10. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

  • Уулзалт, хурал, зөвлөгөөн
  • Айлчлал, төсөл

 

11. Мэдээ, мэдээлэл

  • Цагүеийнмэдээ, мэдээлэл

 

12.Иргэний улсын бүртгэлийн мэдээлэл

  • Гадаад паспорт олголтын мэдээлэл
  • Иргэний үнэмлэх олголтын мэдээлэл
  • Хил зорчих түр үнэмлэх олголтын мэдээдэд

13.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл

  • Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олголтын мэдээлэл
  • Лавлагаа олголтын мэдээлэл
  • Барьцааны гэрээ бүртгэлийн мэдээлэл

      14.Холбообарих нээлттэй утас

15.Олоннийтийнбулан

  • Санал хүсэлт, асуулт хариулт
  • Саналасуулга
  • Цахим хуудсанд хандагчдын тоолуур

 

Гурав. Мэдээлэл байршуулах, түүнийг шинэчлэх үйл ажиллагаа, хүлээх үүрэг

  1. Улсын бүртгэгчид өөрийн хариуцсан ажил үүргийн хүрээнд  нийтэд зарлах  мэдээлэл болонмэдээллийн өөрчлөлтийг тухай бүр боловсруулж мэдээлэл технологийн ажилтанд өгч цахим хуудсанд байршуулна
  2.  Улсын бүртгэлийн байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээний талаархи цаг үеийн мэдээ мэдээллийг бүртгэлийн тасгийн дарга, дотоод хяналт шинжилгээний ажилтан боловсруулж цахим хуудсанд байршуулна.
  3. Цахим хуудсыг техник, технологийн дэвшилд нийцүүлэн тухай бүрт шинэчлэн боловсруулах үүргийг мэдээлэл технологийн ажилтан хүлээнэ.

 

Дөрөв. Мэдээлэл ашиглах үйл ажиллагаа

  1. Цахим хуудсаар дамжуулан олон нийтээс авах санал асуулгыг дотоод хяналт шинжилгээний мэдээлэл сурталчилгааны ажилтан  боловсруулан хэлтсийн даргын зөвшөөрлөөр  санал асуулгыг явуулна.
  2. Цахим хуудсаар дамжуулан олон нийтээс ирүүлсэн санал асуулгыг бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулахад ашиглах ба асуулгын дүнд хяналт шинжилгээ хийж авах арга хэмжээний саналыг боловсруулж хэлтсийн даргад танилцуулна.
  3. Цахим хуудсын сэтгэгдэл дээр зохион байгуулалттай гүтгэн доромжилсон сэтгэгдэл оруулсан, ёс бус үг хэрэглэсэн, хуулиар тогтоогдсон хувь хүний нууцад хэт халдсан мэдээлэл бүхий сэтгэгдэл байвал мэдээлэл  технологийн ажилтан  устгана.
  4. Цахим хуудсыг байнгын ажиллагаатай байлгах, мэдээллийг шинэчлэх, ашиглах үйл ажиллагаанд тасгийн дарга,  мэргэжилтнүүд  дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

 

Тав.Хяналт хариуцлага

  1. Цахим хуудсан дахь мэдээллийн шинэчлэл болон энэ журмын хэрэгжилтэд дотоод хяналт шинжилгээ, мэдээлэл сурталчилгаа хариуцсан ажилтан хяналт тавьж 14 хоног тутам үр дүнг хэлтсийн даргад танилцуулна.
  2. Энэхүү журмаар хүлээсэн үүргээ зөрчвөл сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

 

close
Facebook IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар
Зочны дэвтэр