Чойбалсан сум.

ЧОЙБАЛСАН СУМЫН УЛСЫН БҮРТГЭГЧ  Б.ГАНЦАЦРАЛЫН

ТАНИЛЦУУЛГА

tsatsralТовч танилцуулга .

Б.Ганцацрал нь 1985 онд Дорнод аймгийн Чойбалсан  суманд төрсөн. Одоо нөхөр хоёр хүүхдийн хамт  Чойбалсан сумандаа ажиллаж амьдарч байна.

Боловсрол:

1993-2003 онд Чойбалсан сумын ЕБСургууль

2003-2007 онд Орхон Их сургуулийг ” эрхзүйч” мэргэжлээр

Ажлын туршлага:

2007-2011  онд Чойбалсан сумын ЗДТГазарт “Иргэний бүртгэлийн нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн

2011 оны 12 сарын 01-нээс УБЕГазрын даргын тушаалаар Улсын бүртгэлийн хэлтсийн “Улсын бүртгэгч”-ээр одоог хүртэл ажиллаж байна

Амжилтууд:

2010 онд Сумын” Тэргүүний ажилтан”өргөмжлөл

2010  онд Аймгийн “Засаг даргын жуух “

2012 онд Хэлтсийн  “ Хүндэт өргөмжлөл”

2014 онд Монголын залуучуудын холбооны  “ Хөдөлмөрийн алдар” цол тэмдэг

2015 онд Сумын ” Шилдэг эмэгтэй төрийн албан хаагч” цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан

 

choibalsanЧойбалсан сум нь Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 56 км зайтай. 2663 хүн амтай, 807 өрхтэй, 67107 толгой малтай, Засаг захиргааны 3  багтай Хулстайн говьд Бүрд нуурын баруун урд дэнж дээр оршдог. Аймгийн төвөөс төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон. ОХУ тай холбогдсон төмөр замтай, БНХАУ-тай хилийн худалдаа хийдэг Хавиргын хилийн боомттой. Мөн G-Mobile, Скайтел, Мобиком, Юнител зэрэг үүрэн телефоны сүлжээ шилэн кабельд холбогдсон, мянганы замтай босоо хэвтээ тэнхлэгээр холбогдох бүрэн боломжтой дэд бүтэц хөгжсөн сум юм.

Сумын нутаг баруун хойд хэсгээрээ Сэргэлэн, хойгуураа Гурванзагал, баруун өмнөд хэсгээрээ Баянтүмэн, зүүн хойгуураа Чулуунхороот сумдтай, зүүн өмнөд хэсгээрээ БНХАУ-тай хиллэдэг. 1007.9 мянган  га нутаг дэвсгэртэй.

Чойбалсан сум нь 1931 онд Давст сум нэртэйгээр байгуулагдан 1942 оны эхээр тус аймгийн зарим сумдад өөрчлөлт хийснээр “Очирбаянмөнх” сумыг 11 багтай зохион байгуулж, БНМАУ-ын шалгарсан хошой баатар маршал Х.Чойбалсангийн нэрээр “Чойбалсан сум” гэж нэрлэсэн юм. Чойбалсан суманд нэгдэлжих хөдөлгөөний анхны тулгын чулуу 1937 онд тавигдан 10 гишүүнтэй 300 шахам толгой малтай “Жингийн нэгдэл”  Энгэршанд гэдэг газар байгуулагдаж байсан бол цар хүрээ нь өргөжин тэлсээр  1951 онд Октябрь, 1958 онд Хэрлэн нэгдлүүд нэгдэж “Хэрлэнцагаанталбай” нэгдэл байгуулагдав.

БНМАУ-ын газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд атар газар эзэмших  хөдөлгөөнийг өрнүүлэх явдлын онцгой ач холбогдолтойг заасан МАХН-ын Төв Хорооны 1959 оны Ш бүгд хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор 1959 оны 3-р сард үр тарианы чиглэлээр Хэрлэнгийн сангийн аж ахуйн атрын анхны салаа байгуулагдсан юм. Хэрлэнгийн сангийн аж ахуй нь 12 мянган га эргэлтийн талбайтай тариа тасаг, 50 гаруй мянган малтай, мал аж ахуйн 2 ферм, жилдээ 950 мянган литр сүү саах хүчин чадалтай саалийн механикжсан ферм, хадлангийн механикжсан 6 салаа, 120 трактор засварлах хүчин чадал бүхий засварын газар, 30 гаруй автомашинтай автограж, хүнсний ногоо болон малын тэжээлийн ургамал тариалах ногоо бригад, Барилгын бригад, Худаг усны бригад зэрэг олон салбаруудтай газар тариалан, байгалийн хадлан, мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааг явуулж ирсэн.

Төрөөс авч байсан удаа дараагийн арга хэмжээний үр дүнд 37 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, орчин үеийн томоохон сангийн аж ахуй болон өргөжин хөгжсөөр 1990 онд Зах зээлийн эдийн засагтай нийгэмд шилжин орж 1991 онд “Хэрлэн” САА нь Монгол Улсын Аж ахуй нэгжийн тухай хуулийн дагуу 21 аж ахуй  нэгж болон хуваагдсан байна.

Одоо мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг Баянталбай ХК, худалдаа үйлчилгээ эрхэлдэг “Чой Янзага” ХХК, “Очирбаянмөнх” ХХК, “Түнжингарав” ХХК, “Үнэгт нютаг” ХХК, “Булганхангай Сүхжин” ХХК, “Цагаан цайдам” ХХК, мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг “Зайрт” ББН, “Өрхөт булан” ХХК, “Чойгон Уул” ХХК,  гадаадын хөрөнгө оруулалттай “Шанлун” ХК, банк санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг “ХААН”, “Хадгаламж” банк, мөн “Ганданрэгдлэн” хийд, Холбооны салбар зэрэг 12 аж ахуй нэгжтэй, Монгол Улсын хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Ерөнхий боловсролын Бүрэн Дунд Сургууль”, 120 хүүхдийн дотуур байр, Хүүхдийн цэцэрлэг, Хүн эмнэлэг, Соёлын төв, Орон нутаг судлах музей зэрэг улсын төсвийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус суманд “Тогтвортой амьжиргаа төсөл I, II”, НҮБ-ын АИФО тэгш дүүрэн хөтөлбөр, Хүнс хөдөө аж ахуйн “Хүнсний үнийн хөөрөгдөлд өртөгдсөн бага орлоготой өрхийн амьжиргааг дэмжих төсөл”Хүнс хөдөө аж ахуйн Яамны ЖДҮ-ийг хөгжүүлэх төсөл” зэрэг хэрэгжиж байна.

Тус сумын нутагт хар тугалга, цайр, зэсийн хүдэр, цэнхэр жонш, холимог металл, Давст нуурын давс, Тосон нуурын хужир, Баян Уулын алтны үндсэн орд, цеолит,  Хавиргын хүрэн нүүрсний орд зэрэг ашигт малтмалтай. “Утаат минжүүр”, “Хэрэмт”, “Хутаг уул” зэрэг халуун хүйтэн рашаан, “Хэрлэн гол”, “Баянбулаг”, “Шарбулаг”, “Өлзийт булаг”, Монгол Улсын хамгийн нам дор газар болох “Хөхнуур”, “Сүмийн цагаан нуур”, “2 мэлхийн нуур”, “Хулстай”, “Дөхөм”, “Үхэрт” зэрэг нуур цайдмуудтай, “Ханан хад”, “Логын хад”, “Тэмээн хад”, “Авдрын хад”, “Онгой хад”, “Чингэсийн цэгцэрийн шар тал” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай, чоно, үнэг, хярс, дорго, мануул, бор гөрөөс, цагаан зээр зэрэг ан амьтадтай. Тус сумын нутаг үржил шим сайтай малын бэлчээр, арвин их хадлан, тариалангийн талбайтай юм.

Чойбалсан сумын ард түмэн дотроос Монгол улсын хошой баатар маршал Х.Чойбалсан, Хурандаа генерал С.Равдан, бригадын генерал Г.Энхбаатар, түүхийн ухааны доктор Г.Дэлэг, ахмад дипломатич, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, зохиолч, яруу найрагч Да.Бямбаа, МУ-ын гавъяат хуульч Ч.Жамбадагва, урлагийн гавъяат зүтгэлтэн Ч.Батмөнх, хүний гавъяат эмч Цэрэн, хумбан хар хэмээх Улсын арслан, Т.Балсан, гулзгай хэмээх Улсын арслан У.Дамчаа, Улсын начин А.Тажив, М.Чимэддорж, Улсын аварга малчин Н.Санжаадорж, “Улсын шилдэг фермер”-ийн эзэн Б.Бэххуяг, МУ-ын шатрын эмэгтэйчүүдийн 4 удаагийн аварга спортын мастер Д.Бямба, дэд мастер На. Пүрвээ, спортын мастер Ц.Баярцогт, Г.Гантулга, утга зохиолын нэрт  орчуулагч Б.Дашцэрэн, “Аймгийн энх сүрэгтэн” Т.Гантөмөр, аварга тариаланч Н.Цэнджав, Ү.Төмөрбаатар, С.Цэрэнбалжаа, “Аймгийн сайн малчин” Б.Алтангэрэл, Б.Бэххуяг, Д.Бямбасүрэн, “сумын мянгат малчин” Ж.Өлзийхутаг, Л.Төмөр-Очир, Д.Пүрэвсүрэн, Д.Дугарсүрэн, Б.Бэххуяг  нар  төрөн гарсан байна.

ЧОЙБАЛСАН СУМЫН ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН УЛСЫН БҮРТГЭГЧ

 

close
Facebook IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар
Зочны дэвтэр