Цагаан-Овоо сум.

23-Tsagaan-owoo

Н.Гантуяа нь1980 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн. Нөхөр, хүү, охины хамт амьдардаг.

Боловсрол:

1988-1998 онд Цагаан-Овоо сумын ЕБС

2002-2006 онд “Билиг” дээд сургуулийг эрхзүйч мэргэжилээр сурч төгссөн. Бакалавр зэрэгтэй.

Ажлын туршлага:

2007-2011 онд Цагаан-Овоо сумын ЗДТГ-т иргэний бүртгэлийн ажилтан

2011оны 12 сарын 01-нээс УБЕГазрын даргын тушаалаар Улсын бүртгэлийн хэлтсийн “Улсын бүртгэгч”-ээр одоог хүртэл ажиллаж байна

Амжилт: 2010 онд аймгийн Засаг даргын жуух

        Цагаан-Овоо сумын ерөнхий танилцуулга:

1915-1920 оны үед ОХУ-ын Агын тал нутгаас нүүдэллэн ирсэн ард түмэн. Тус сумын дээд үеийнхэн 1935 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол гэдэг газарт Цагаан-Овоо сумыг байгуулсан юм.
Сумын нийт хүн амын 98 хувь нь хөдөлмөрч, ажилсаг удамтай буриад зон.
Цагаан-Овоо сумыг 1945 онд БНМАУ-ын Засгийн газрын мөнгөн сүлдтэй Хүндэт үнэмлэхээр шагнаж маршал Х.Чойбалсан, 1969 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 272 дугаар зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнаж АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, нарийн бичгийн дарга Ц.Готов нарын гарын үсэг зурсан бичиг баримтууд эдүгээ сумын музейд хадгалагдаж байдаг юм.
Цагаан-Овоо сум нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 650, Дорнод аймгийн төвөөс 120 км зайд тал хээрийн бүсэд оршдог.
Тус сум 6 баг, 650200 га эдэлбэр газар, 3672 шахам хүн ам, 157000 толгой 5 хошуу малтай Дорнод аймгийн томоохон сумын нэг.
Чойбалсан хотыг ОХУ-тай холбосон засмал зам манай сумын нутгаар өнгөрдөг бөгөөд УИХ-ын 1998 оны 26 дугаар тогтоолоор Тосон Хулстайн хялганат хээрийг Монгол улсын байгалийн нөөц газар болгосны 192598 га нь тус сумын нутагт бий.
Унаган төрхөө алдаагүй энэхүү хялганат хээрт Дэлхийд ховордсон цагаан зээр өсөн үржиж байна.
Гүн Цэнгэлэг нуурын амралт, эртний Кидан гүрний түүхийн дурсгалт Хэрлэн бар хот, 20 гаруй төрлийн шувуу үрждэг Тогоруун булгийг дамжсан аялал жуулчлалын маршрут бий болж байна.
Тус сумын нутагт тарвага, үнэг, хярс, чоно, цагаан зээр, тоодог, галуу, нугас зэрэг агнуурын амьтад, чихэр өвс, таван салаа, сөд, гишүүнэ, халгай, нохойн хошуу зэрэг эмийн, хиаг, ерхөг, ботууль, таана, мангир, нарсан өвс, тарна, дэрс зэрэг бэлчээрийн үнэт ургамал элбэг тохиолдоно.

Олонд алдаршсан 100 гаруй дууны ая зохиосон хөгжмийн нэрт зохиолч Гончигдамбын Дарамзагд, Ардын Хувьсгалын партизан Аюушийн Цогт нар тус сумын уугуул иргэд.
Манай сумын уугуул 12 хүн АИХ-ын депутатаар сонгогдон төр түшилцэж явсаны 4 нь 1992 онд ардчилсан шинэ үндсэн хууль батлалцсан юм.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Цагаан-Овоо сумынхан эрт дээр үеэс эхлэн 4 төрлийн машин ашиглан амьдрал ахуйгаа өөд татсаар ирсэн түүхтэй. Энэ нь:
1. Өвсний машин
2. Оёдлын машин
3. Сүүний машин
4. Алс холыг туулах чадвартай ходоог/4 дугуйтай/ тэрэг юм.
Энэ 4 төрлийн машинаараа манай сумынхан өвсөө хадаж, өвөлжөө бууцаа засаж, сүүгээ машиндан цөцгийтэй талхаа хэрэглэж буриад үндэсний хувцсаа оёж, нүүдэллэн ирсэн түүхэн уламжлалтай.Энэ нь буриад түмний давтагдашгүй соёлын нэг болно.
Манай сумынхны амьдралын нэгэн онцлог нь хэдэн арван жилийн тэртээгээс Угай бэшэг /Ургийн бичиг/-ээ хөтөлж уг удмаа нандигнан хайрлаж ирсэн явдал юм.
Одоо Цагаан-Овоо суманд халх, буриад, барга, үзэмчин зэрэг 68 омог, овгийн ястнууд эвтэй найртай аж төрж худ ураг бололцон амьдрал ахуйгаа дээшлүүлж байна.
1999 оноос хойш тус суманд Галуут хоршоо, “Заан өндөр”ХХК, “Дайхар” ББН зэрэг 11 аж ахуйн нэгж байгуулагдан бизнесийн таатай орчин бий болж иргэдийн өдөр тутмын хэрэглээний хангамж өдрөөс өдөрт сайжирч байна.

 

close
Facebook IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар
Зочны дэвтэр