Хөлөнбуйр сум.

ТАНИЛЦУУЛГА

20-HulunbuirОвог нэр: Ишноров  Золжаргал

Мэргэжил: Англи хэлний багш

Төгссөн сургууль:  Англи хэлний Институт, Монгол Улсын Боловсролын Их сургууль,Удирдлагын академи

Улсад ажилласан жил:  13

Ажлын туршлага:

  • Ерөнхий боловсролын сургуульд Англи хэлний багш   /2002-2010он/
  • Засаг даргын Тамгын газарт  Иргэний бүртгэл, нийгмийн  асуудал  хариуцсан мэргэжилтэн  /2010 – 2011 он/
  • Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Улсын бүртгэгч     /2011 оноос/

    ГАВЬЯА ШАГНАЛ

  • 2014 он: “Аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдэг
  • 2014 он: ШШГЕГ-ын “Дурсамж” медаль
  • 2011 онд Үндэсний Статистикийн Хорооны “Алтан медаль”
  • 2010 онд  Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”
  • 2010 онд Монголын багш нарын холбооны “Есөн – Эрдэнэ” алтан медаль
  • 2006 онд МЗХ-ны  “Тэргүүний залуу”  алтан медаль

  АЖЛЫН АМЖИЛТ

  • Хөлөнбуйр сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд зохиогдсон  “Ур чадвар – 2003”  уралдааны  тэргүүн  байр

“Ур чадвар – 2004”  уралдааны  тэргүүн  байр

  •  2004 онд сургуулийн  “Оны Бүтээлч багш”
  • “Ур чадвар – 2005”  уралдааны  тэргүүн  байр
  • 2005, 2006 онд багш нарын баяр угтаж  “Миний багш ” аяны хүрээнд зохиогдсон “Хамгийн хамгийн”  номинацид  “Хамгийн соёлч, нямбай багш” –аар шалгарсан.
  • 2005 онд “Сурган хүмүүжүүлэх уншлага”  илтгэлийн уралдаанд дэд байр
  • 2006 онд багш нарын дунд зохиогдсон “Шилдэг хөтөлбөр”  уралдаанд II байр
  • 2007 онд  “Сурган хүмүүжүүлэх уншлага” –д тэргүүн байр
  • 2007 онд  “Ур чадвар” уралдаанд 3-р байр тус тус эзэлсэн.

СУМЫН ТАНИЛЦУУЛГА

 hulunbuirХөлөнбуйр  сум нь Баян-Өлзийт, Баян-Уул, Батхаан гэсэн  3  багтай бөгөөд  нийт  1743 хүн амтай, хүн амын  70 гаруй хувь нь  барга ястан амьдардаг.

1945 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ оны 7 дугаар сард түүхт 70 жилийн ой тохиож байна.

Тус сум нь 377308 га газар нутагтай бөгөөд Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Түмэнцогт, Хэнтий аймгийн Баян-овоо, Норовлин сумд болон өөрийн аймгийн Цагаан-овоо, Булган зэрэг сумдтай нутгийн хил залган зүүн гурван аймгийн уулзварт Улаанбаатар Дорнодыг холбосон төв зам дагуу оршдогоороо онцлог юм.

Төсвийн байгууллага 5,  ААН 8, хоршоо 3, ТББ-1 салбар 4, дэлгүүр 11, ахуй үйлчилгээ 1 тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Мал бүхий өрх 355 үүнээс малчин өрх 211 байдаг. 2014 оны жилийн эцсийн тооллогоор нийт 86502 мал тоолуулжээ.

Нутгийн брэнд бүтээгдэхүүн барга хонь.  Барга хонь нь илүү нугаламтай,  сүүл томтой хүйтэнд тэсвэртэй байдгаараа давуу талтай. Иймээс улсын шилмэл үүлдрийн хонь болон баталгаажсан.

Сумын Засаг даргын тамгын газар нь үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр  аймагтаа 1997 онд 4-р байр, 1998 онд 3-р байр, 2001 онд 2-р байр, 2004 онд 3-р байр, 2008-2011 онд 3-р байр, 2013 онд 2-р байр тус тус эзэлж  аймгийн Засаг даргын Тамгын газрын шагналыг хүртсэн.

ХӨЛӨНБУЙР СУМЫН УЛСЫН БҮРТГЭГЧ

close
Facebook IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар
Зочны дэвтэр