Халхгол сум.

1Дорнод аймгийн Халхгол сумын танилцуулга

Одоогийн Халхгол сум нь 1689 онд Сөнөдийн нутаг Ар элстэйд болсон Халхын ноёдын чуулганаар Сэцэн хан аймгийн зүүн гарын дунд хошуу болон Илдэн Вангийн хошуу анх байгуулагдсанаар үүсчээ. Энэ хошууг Н.Пунцаг, П.Чойжав, Ч.Дэмчиг, Д.Цэвээндорж, Ц.Санзайдорж, С.Бат-Очир, Б.Тогтохтөр, Т.Маньбазар, М.Доржпалам нар 1689-1922 он хүртэл угсаа залгамжлан захирч байсан ба 1922-1924 онуудад Д.Жамъянчойжилсүрэн түр захирч байгаад 1924 онд уг хошууг Хан хэнтий уулын аймгийн Халхголын хошуу болгон өөрчилж Буйр нуур, Эрдэнэ мандал, Түмэн-Өлзийт, Халхгол, Цагаан уул, Хунт, Ташгай зэрэг 6 сумтайгаар байгуулжээ. Хошууны өмнөд хэсэгт байсан Хан Чандмань уулын хошуу, Халхголын зүүн өмнө байсан буриад хошууг 1929 онд татан буулгаж Баян-Өлзийт, Сүмбэр могойт,  Халх Нөмрөг сумдыг Буйр суманд нийлүүлэн нийт 7 сумтай болгожээ. 1931 онд Дорнод аймаг байгуулагдахад Халхголын хошууг татан буулгаж Буйр нуур, Хунт гэсэн хоёр сум болгосон ба 1954  онд хоёр сумыг нэгтгэн Халхгол сум болгожээ. Одоогийн Халхгол сум нь 1994 онд Халхгол, Сүмбэр сум нэгдсэнээр Илдэн Вангийн хошууны 325 жилийн түүхийг өгүүлнэ.

Газар зүйн байршил

2

Дорнод аймгийн Халхгол сум нь Монгол орны Хамгийн зүүн хягаарт оршдог ба тус сум нь 2,8 сая га газар нутагтай, баруун талаараа Матад сум, зүүн болон хойд талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгуудтай хиллэдэг. Сумын төв нь аймгийн төвөөс 356км, нийслэл Улаанбаатар хотоос 1000 гаруй км.

Байгал газарзүйн онцлог

3

Газар нутгийн байршлын хувьд тал, хангай, говь хосолсон өвөрмөц газар зүйн байршилтай, Соёлз, Хан Чандмань, Цогтсүмбэр, Хулд, Вангийн цагаан уул зэрэг уулс, Халхгол, Нөмрөг, Дэгээ, Боль, Бүр, Алтангол зэрэг голууд, Буйр, Хунт, Ташгай, Баянбүрд зэрэг нууруудтай.

Халхголын сав газарт хандгай, буга, гахай, чоно, цагаан зээр, үнэг, мануул, зэрэг араатан амьтад, Цагаан цээнэ, Тайжийн жинс, Алтан гагнуур зэрэг ховор ургамал, хус, нарс, улиас, бургас, монос зэрэг ойн мод, үрэл, мойл, улаалзгана, чацаргана зэрэг амтат жимс, Тул, Зэвэг, Цурхай, Цулбуурт зэрэг загас, Хиаг, Ерхөг, Хазаар өвс, Бутуул зэрэг өвс ургамал  ургадаг баялаг нутаг юм.

Халхголын газар газрын хэвлийд алт, мөнгө, нүүрс, нефть, холимог металын олон орд газар байгаагаас гадна Монгол улсын хадлан тэжээлд тохиромжтой талбайн 23 хувь, газар тариаланд тохиромжтой талбайн 22 хувь байдаг ба махны хэвшлийн мухар улаан үхрээр алдартай билээ.

Өнөөдөр Халхгол сум 40000 мянган га эргэлтийн талбайтай, 25000 га-д үр тариа, эмийн ургамал, төрөл бүрийн хүнсний ногоо тариалж, 200 бүл зөгийнөөс жилдээ 4 тн экологийн цэвэр бүтээгдэхүүн зөгийн бал хураан авч байна.

4

Халхгол суманд Нөмрөг,  Дорнод Монголын дархан цаазат газрууд байдаг ба эзэн Чингис хааны  Хуйлдар баатрын шарил, То-Вангийн үүсгэн байгуулсан Жигважиджав Жанрайсаг бурхан, То-Вангийн Өвлийн орд, Утай уул, Халхголын байлдааны түүх дурсгалын олон газрууд байдаг.

5

Хүн ам

Халхгол суманд Халх, Буриад, Өөлд, Дөрвөд, Казак, Барга, Торгууд, Цахар, Дархад  зэрэг олон ястнаас бүрдсэн нийт 850 өрхтэй, 3025 хүн амтай үүнээс эрэгтэй 1558, эмэгтэй 1467. 

6

ХАЛХГОЛ СУМЫН УЛСЫН БҮРТГЭГЧИЙН 2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС

ЖИЛИЙН БИЧМЭЛ ТАЙЛАН

 

2015.06.05                                                                                          Хамардаваа

Халхгол сумын улсын бүртгэгч нь эхний хагас жилийн байдлаар нийт 208 иргэнд гэр бүлийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг үзүүлж ажилласан. Үүнд:

Иргэний гэр бүлийн бүртгэлийн чиглэлээр:

  1. Төрсний бүртгэл – 36
  2. Гэрлэлтийн бүртгэл – 4
  3. Гэрлэлт цуцлалтын бүртгэл – 1
  4. Үрчлэлтийн бүртгэл – 1
  5. Овог нэр өөрчлөлтийн бүртгэл – 0
  6. Эцэг тогтоолтын бүртгэл – 1
  7. Нас баралтын бүртгэл – 4                                                    \ Нийт – 47 \

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийн чиглэлээр:

  1. Аймаг хот руу бүр мөсөн шилжин явсан – 26
  2. Аймаг хотоос бүр мөсөн шилжин ирсэн – 12
  3. Сум, баг хооронд шилжин явсан – 40
  4. Сум, баг хооронд шилжин ирсэн – 4                                       \ Нийт – 82\

Иргэний үнэмлэх олголтын бүртгэлийн чиглэлээр:

  1. Шинээр олгосон иргэний үнэмлэх – 15
  2. Иргэний үнэмлэхний хугацаа дуусч солиулсан \25 нас хүрсэн\ – 17
  3. Иргэний үнэмлэхний хугацаа дуусч солиулсан \45 нас хүрсэн\ – 9
  4. Иргэний үнэмлэх үрэгдүүлсэн – 4                                                 \ Нийт – 45 \

Иргэний бүртгэлийн лавлагаа олголтын чиглэлээр:

  1. Төрсний бүртгэлийн лавлагаа – 8
  2. Овог нэр өөрчилсөн тухай лавлагаа – 1
  3. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа – 4                                        \ Нийт – 13 \

Үндэсний энгийн гадаад паспортын олголтын чиглэлээр:

  1. Гадаад паспорт шинээр захиалсан – 16
  2. Гадаад паспорт сунгалт – 0
  3. Хил орчимд зорчих хавсралт \жил\ – 1
  4. Хил орчимд зорчих хавсралт \1 удаа\ – 2                                          \ Нийт – 19\

Тус суманд “Бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, түргэн шуурхай болгох” чиглэлээр иргэний бүртгэлийн лавлагаа, үндэсний энгийн гадаад паспортын материалыг хүлээн авах болсноор нийт 32 иргэний 1200000 төг \ “Монгол шуудан” ХК зам зардал 1 хүний ирж очих 40000төг\ хэмнэлт хийж эдийн засгийн үр ашигтай ажилласан байна.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр

                 Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн анхан шатны бүртгэлд Төрөөс үнэгүй хувьчилсан газар өмчлөх эрхийн анхны бүртгэл – 2 иргэний мэдүүлгийг хүлээн авч гэрчилгээг олгосон. Иргэд газар өмчлөх захирамжтай холбоотой эд хөрөнгийн эрхийн бүртгэлд газар өмчлөх эрхээ баталгаажуулах хүсэлттэй байгаа ч газрын кадастрийн зураг зуруулаагүй байгаа учир бүртгэл хийлгэх боломжгүй байна.

Мэдээ тайлан, судалгаа гаргасан байдал

  • Иргэний бүртгэлийн 7 хоног тутам хийсэн ажлын илтгэх хуудас, ИУБ маягтын хамт аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст нийт 20 удаа илтгэх хуудастай хүргүүлсэн.
  • Халхгол сумын хэмжээнд Иргэний бүртгэл, мэдээллийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн 1-5 сарын ажлын тоон мэдээг Улсын бүртгэлийн хэлтэст цаг хугацаанд нь хүргүүлсэн.
  • Сар бүрийн сүүлийн өдрөөр хэрэглэсэн үнэт цаасны тайланг гарган Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэн ажиллаж байна. \ нийт 5 удаа \
  • Халхгол сумын татварын 070700995 дансанд төвлөрдөг тэмдэгтийн хураамжийн тайланг УБХэлтсийн санхүүд сар бүр гарган өгч ажиллаж байна.          \Нийт 1-5 сарын өссөн дүнгээр 212700 төгрөг \
  • Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2015 оны 01 сарын 12 өдрийн албан тоотын дагуу тус сумын 2004-2014 онд өөр аймаг хот руу бүр мөсөн шилжин явсан, өөр аймаг хотоос бүр мөсөн шилжин ирсэн судалгааг гаргасан.
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын 7\9696 тоот албан бичгийн дагуу овог, эцгийн нэр, нэр, өөрчлөлтийн бүртгэл, түр оршин суугчийн бүртгэлийн тоо мэдээ судалгааг гаргасан.
  • Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 12 сарын 22 өдрийн 1\4608 тоот албан бичгийн дагуу тус суманд оршин суугаа гадаадын иргэний хаягийн бүртгэлийн мэдээг гаргаж хүргүүлсэн.
  • Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 361 тоот албан бичгийн дагуу Улсын бүртгэлийн онлайн мэдээллийн санд Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй манай аймгийн харъяат 906 иргэний жагсаалтаас өөрийн сумын иргэд болох 96 иргэний судалгааг жагсаалтаар тайлбартай гаргаж хүргүүлсэн.
  • Тус  сумын хэмжээнд 16 насанд хүрсэн мөн 25, 45 насанд хүрч иргэний үнэмлэхний хугацаа дуусч солиулах болсон иргэдийн судалгааг гаргаж \нийт 165 иргэн\ хугацаа хэтрэлттэй, хугацаа болох гэж байгаа иргэдийн судалгааг 3 багийн ажлын албанд өгч иргэдэд мэдээллэх арга хэмжээ авах талаар мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн тус сумын 80 гаруй хувь нь “unitel” үүрэн холбооны сүлжээг ашигладаг учир иргэдэд утсаар мэдээллэх ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.
  • Халхгол сумын Засаг даргын захирамжаар 2008-2009 онд гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх эрх авсан 250 иргэний судалгааг гаргасан үүнээс 15 иргэн газар өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна.
  • Сар бүр ажлын төлөвлөгөө гарган ЗДТГазрын даргаар батлуулж биелэлтийг тайлагнан ажиллаж байна.

hg hg1

Мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг ханган

ажиллах хүрээнд

Цахим хуудас, мэдээллийн самбараар дамжуулан мэдээлэл хүргэх чиглэлээр

  • Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ubh.dd.gov.mn цахим хаягт Халхгол сумын 1-р улирлын үйл ажиллагааны ажлын тайлан мөн сар бүрийн ажлын тайланг байршуулан ажиллаж байна.
  • Мөн khalkhgol.dd.gov.mn  цахим хаягт тус сумын бүртгэлийн 1-р улирлын үйл ажиллгааны тайланг байршуулсан.
  • Улсын бүртгэлийн мэдээллийн самбарт Иргэний бүртгэл, Хуулийн этгээдийн бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хууль тогтоомж, дүрэм журам, иргэний гэр бүлийн 8 төрлийн бүртгэлийн үйлчилгээний мэдээлэл, шилжилт хөдөлгөөн, гадаад паспорт шинээр авах, сунгалт хийлгэх, шинээр хэвлэгдэж ирсэн иргэний үнэмлэх, сарын тоон мэдээ гэх мэт мэдээллүүдийг тогтмол шинэчилэн ажиллаж байна.
  • Иргэний гэр бүлийн бүртгэлийн үйлчилгээ, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээний гарын авлагыг иргэдэд тарааж бүртгэлийн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллаж байна.

Бусад хийж гүйцэтгэсэн ажлууд

  • Хөдөөгийн алслагдсан Ялалт 2-р баг дээр нийт 4 удаа ЗДТГазартай хамтран ажиллаж бүртгэлийн үйлчилгээ үзүүлсэн.
  • 2015 оны 02 сарын 10 өдөр “Нээлттэй хаалга”-ны өдөр иргэний бүртгэлийн үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч ажилласан.
  • Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын 3 сарын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан сумын иргэдэд “Хууль эрх зүйн мэдлэг олгох, сурталчлах” сарын аяны хүрээнд Улсын бүртгэлийн үйлчилгээ буюу Иргэний бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн бүртгэл, Хуулийн этгээдийн бүртгэлийн талаар мэдээлэл өгч илтгэл тавьсан.
  • hg2 hg3         
  • Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 397 тоот албан бичгийн дагуу 4-р сарын 2-3 өдрүүдэд “Бүртгэлийн ажилтны сургалт- 2015” сургалтанд хамрагдсан.
  • Иргэний бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн бүртгэл, Хуулийн этгээдийн бүртгэлийн талаар “Улсын бүртгэлийн үйлчилгээ” сэдвийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 10-11 дугаар ангийн сурагч нарт мэдээлэл өгч 2015 оны 04 сарын 27 өдөр Халхгол сумын Засаг даргаар батлуулсан удирдамжын дагуу Улсын бүртгэл, Татварын албаны хамтарсан “Хуулийн мэдлэг бидний амьдралд” сэдэвт өдөрлөгийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан.
  • hg4 hg5 hg6 hg7

2015 оны 05 сарын 15 өдөр “Хуулийн мэдлэг бидний амьдралд”  өдөрлөгт ЕБСургуулийн 9-12 ангийн сурагчдын дунд АСК тэмцээн зохион байгуулсан. Өдөрлөгийн хүрээнд:

–        Мэндчилгээ

–        Улсын бүртгэл, Татварын хуулиар асуулт, хариулт

–         Гэрийн даалгавар

–        Багийн ахлагч нарын тэмцээн

–        Багуудын дундах тэмцээн уралдааныг зохион байгуулсан.

Уг тэмцээнд 11А ангийн “Соёмбо” баг тэргүүн байр, 12А ангийн “АСА” баг 2-р байр эзэлсэн.

hg8 hg9 hg10 hg11 hg12

Нийт 9-12 дугаар ангийн 4 баг АСК тэмцээнд оролцсон

11А ангийн “Соёмбо” баг

            “Хуулийн мэдлэг бидний амьдрал”-д өдөрлөгийн гол зорилго нь ирээдүйн иргэн бүрт хуулийн мэдлэг амьдралд ямар чухал болох талаар сурталчилах, танин мэдүүлэхэд оршино.

  • Гэрлэлт батлуулж буй  хосуудад талархал, шинэ төрсөн хүүхдэд дурсамж хадгалуулах ажил эхлүүлэхээр болсон ба уг ажлын зардлыг сумын төсвөөс гаргуулах болсон. Энэхүү ажил нь эх бэлтгэлийн шатандаа явж байна.

Халхгол сумын иргэний бүртгэлийн  мэдээлэл

Дорнод аймгийн Халхгол сум нь Монгол орны Хамгийн зүүн хягаарт оршдог ба тус сум нь 2,8 сая га газар нутагтай, баруун талаараа Матад сум, зүүн болон хойд талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгуудтай хиллэдэг. Сумын төв нь аймгийн төвөөс 356км, нийслэл Улаанбаатар хотоос 1000 гаруй км. 18 ястнаас бүрдсэн нийт 892 өрхтэй, 3119 хүн амтай. Нийт 3 багтай.

Дорнод аймгийн Халхгол сумын хүн ам, өрхийн судалгаа

grafik

Халхгол сумын иргэний гэр бүлийн бүртгэл 2014 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар

  • Төрсний бүртгэл –  64
  • Үрчлэлт – 0
  • Овог нэр өөрчлөлт – 7
  • Эцэг тогтоолт -13
  • Гэрлэлт -12
  • Гэрлэлт цуцлуулалт – 1
  • Нас баралт – 16

Халхгол сумын хэмжээнд шилжилт хөдөлгөөний бүртгэл

  • Аймаг хот хоорондын шилжилт хөдөлгөөн – 79
  • Сум баг хоорондын шилжилт хөдөлгөөн – 89

Иргэний үнэмлэх олголт

  • Шинээр иргэний үнэмлэх авсан иргэн – 60
  • Иргэний цахим үнэмлэхний 25, 45 насны сунгалт – 39

 

close
Facebook IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар
Зочны дэвтэр