Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе!
Open
X

Матад сум.

Матад сум нь хуучнаар Халхын Цэцэнхан аймгийн Үйзэнвангийн хошууны нутагт 1924 онд байгуулагдсан. Орон нутгийн Засаг захиргааны өөрчлөлтөөр Матадхан уулын хошууг Баянмөнх уулын хошуутай нэгтгэн, Цогт-Өндөр, Өлзийт, Түмэндэлгэр, Хундар, Гурванбулаг зэрэг таван сумыг хамруулан Матадхан уулын хошууг байгуулсан бөгөөд 1931 оны хавар Матадхан уулын хошууг татан буулгаж оронд нь Дорнод аймгийн Матад сум, Жаргалант сумдыг шинээр байгуулсан боловч, 1956 онд засаг захиргааны өөрчлөлтөөр Матад сумыг татан буулгаж, Аржаргалант суманд нэгтгэн, одоогийн Зүүнбулагт төвлөрүүлэн БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Матад сум хэмээн албан ёсоор нэрлэсэн. Тус сум нь Засаг захиргааны 6 нэгжтэй, 860 өрхийн 2590 хүн амтай, дэд бүтцийн хувьд төвлөрсөн эрчим хүчээр хангагдсан, нийт иргэдийн дийлэнх нь Мал аж ахуй түлхүү эрхэлдэг, нүүрс, хүдэр, жоншны хайгуулын болон үйлдвэрийн бүстэй газрын тос, эрдэс баялагаар элбэг баян билээ. Газар зүйн хувьд Монгол улсын зүүн урд хэсэгт оршдог бөгөөд нийт 2283138 га газар нутагтай, хойд талаараа Баянтүмэн сумтай 87 км, зүүн хойд талаараа БНХАУ-тай 100 км, Зүүн талаараа Халхгол сумтай, зүүн урд талаараа БНХАУ-тай 30 км, баруун урд хэсгээрээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумтай 145 км, баруун талаараа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумтай 85 км, Баруун хойд талаараа Булган сумтай 56 км-ээр тус тус хиллэдэг, аймгийн төвөөс 150 километрт алслагдсан. Байгалийн бүсээр Дорнод аймгийн урд хэсэгт дов толгод бүхий тал хээрийн болон говь хосолсон бүс нутагт Далайн түвшнээс дээш 900 метрийн өндөрт оршдог сум суурин юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

close
Facebook IconYouTube IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар