Булган сум.

ДОРНОД АЙМГИЙН БУЛГАН СУМ

bulganДорнод аймгийн Булган сум нь 1923 онд байгуулагдсан. Хуучнаар Сэцэнхан аймгийн Санбэйсийн хошууны “ Баруун их сум “ .Өндөрхошуу, Хулсаншанд, Баян – Уул, Чулуут гэсэн Засаг захиргааны 4 багийн нийт 533 өрхөд 1686 хүн амьдардаг. Сумын хүн амын 89.1 хувь нь Халх, үлдсэн 10.9 хувийг Үзэмчин, Барга, Буриад ястан эзэлдэг.

        

 

 

 

Газар зүйн байршил.

bulgan1

Булган сум нь тус аймгийн баруун өмнөд хэсэгт :

Улаанбаатар хотоос 650 км,

Аймгийн төвөөс 56 км зайд байрладаг.

Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан – Овоо, Баянтүмэн, Матад  болоод Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумтай хиллэдэг.

Байгал газар зүйн онцлог:

Газар зүйн онцлог: Далайн төвшнөөс дээш 800 м өргөгдсөн . Дорнод Монголын тал хээрийн тогтоцтой, Хэрлэн голын сав газарт оршдог. Сумын хэмжээнд энгийн уурхайн худаг 77, гүн өрмийн худаг 12-ыг хүн малын унд усны хэрэгцээг хангахад ашигладаг Хэрлэн гол сумын хойд хилийг дамжин баруунаас зүүн тийш урсдаг эргийн орчим шаварлаг хүрэн бор хөрстэй, ёроолын хэсэгт элс хайрга элбэгтэй. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хөнгөн шавранцар дунд зэргийн зузаан бор хөрс зонхилдог. Цагаан зээр, чоно, үнэг, хярс, бор гөрөөс, мэргэч амьтад, талын бүргэд, шонхор, тас зэрэг амьтдын тархалттай.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр нутаг, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой.

Цаг уурын нөхцөл:

Эрс тэс уур амьсгалтай. Өвлийн улиралд хүйтний доод хэмжээ -1.2, дээд хэмжээ 40.4 хэм.

Зуны улиралд халууны доод хэмжээ +11.8 дээд хэмжээ +39.8 хэм

Хур тунадасны дундаж 37.4 мл.

Салхины чиг, хурд, секунд намуун 0, их 16 м/сек буюу түүнээс дээш, дундаж 5 – 10 м/сек

close
Facebook IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар
Зочны дэвтэр