Баян-Уул сум.

Товч түүх

Баян-Уул сум нь 1924 онд албан ёсоор байгуулагдаж 1927 онд Алхана, 1932 он гартал Баян Хан уул, 1932 оноос Тариалан сум нэрээр тус тус нэрлэгдэж байснаа   хожим    Жаварт    Хошуунаа     суурьшин Баян-Уул сум хэмээн нэрлэгдсэн бөгөөд эдүгээ 94 жилийн баялаг түүхтэй нутаг юм. Одоогоор халх буриад, барга, сонгоол, хамниган, казак, дүрвэд, захчин, үзэмчин зэрэг олон үндэстэн ястнаас бүрдсэн 1490  өрхийн 4580 хүн ам, засаг захиргааны 6 багт хуваагдан оршин сууж байна. Аймгийн төвөөс 200 км, УБ хотоос 600 км газар алслагдсан, нутаг дэвсгэрийн хувьд хойноосоо урагш 86 км, баруунаас зүүн тийш 73 км үргэлжилсэн 563,3 мянган га газартай, хойт талаараа ОХУ-ын Чита муж, баруун талаараа Хэнтий аймгийн

Норовлин, Дадал  сум, бусад хэсгээрээ Баяндун, Цагаан-Овоо сумдуудтай тус тус хиллэдэг.   Мухарын ам, Нэмнийн хөндий, Туг өндөр, Зүрх уул, Бүрэн Хан, Эрдэнэтолгой, Бумбат, Хараат, Баян Уул, Дун, Улаан чулуу, Эрээн, Хархираа өндөр, Дэл гэх мэт олон сайхан үзэсгэлэнт уул хад, хөндий, ургамал амьтан элбэгтэй бөгөөд Онон, Улз, Хэр, Унагай зэрэг томоохон гол горхитойгоос гадна Гэрт, Үет цагаан, Хар нуур, Хөтөл, Дархинтын цагаан нуур, Холбоо нуур, Нүдэн зэрэг олон нуур цөөрөм,   Ажнайн рашаан, Ар эрээний рашаан, Лянхуа жалгын рашаан, Ар булгийн рашаан, Эрдэнэтолгойн шавар зэрэг дотор эрхтэн, элэг ходоодонд сайн рашаан булагуудтай. «Хархираа тур» бөө мөргөлийн öîãöîëáîðт хол ойрын сүсэгтэн олны цуваа тасардаггүй.Эрхий мэргэн харваачдын өлгий нутаг билээ.

 

Баян-Уул сумын бүртгэл

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

close
Facebook IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар
Зочны дэвтэр