Баяндун сум.

БАЯНДУН СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Untitled

БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр 1925 оны хавар Уртын голд Баян-Уул, Хужиртаан, Бүс, Салхитын хөндийгөөр нутаглаж байсан ардуудын хурал болж Алхана, Онон, Ага сумын зарим хэсэг мөн аль ч суманд харьяалалгүй байсан нутгийн ардуудаас бүрдсэн Шинэ Алхана сумыг 9 баг 192 өрхтэй байгуулж даргаар нь Ренчиний Чойвооныг сонгосон байна. Энэ үед сумын төв нь Салхит, Бүсийн гол, Билүүтээр нутаглаж байжээ. 1926 онд “Шинэ Алхана” нэрийг өөрчилж Баяндун уулын сум болгож, засаг захиргааны 3 багтай болгосон байна. 1931 онд Баяндун сум, Угтам хан уулын сумыг нийлүүлж 8 багтайгаар Баяндун сумыг шинэчлэн байгуулж Улз голын хошууны шинэ төв болох Наранбулагт төвлөрүүлж одоогийн Баяндун сум үүсэж хөгжсөн түүхтэй.

Одоогийн Баяндун сум нийт 623.8 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй, Хэнтийн нурууны салбар уулсын төгсгөл, Дорнодын тэгш өндөрлөг талын баруун хойд хэсэгт ой хээр, хээрийн бүсэд байрлаж Баян-Уул, Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдтай хил залгаа оршиж, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшингээс дээш 900-1100 м өндөрлөгтэй хамгийн нам дор газар нь Улз голын хөндий 760м, хамгийн өндөр цэг нь Халиун уул 1378 метр өндөрт оршдог.

Нутгийн хойт хэсэгт хар мод, нарс, хус,  улиас, бургас бүхий ой сан эзэлдэг бөгөөд ой мод элбэгтэй Угтам, Хайрхан, Хуучид, Гөлгөд, Тэмээн, Их газар, Сонгоол даваа, Хайч, Зүрх, Эмт, Халиун, Дун, Солоон, Үлийн шилд үрэл, мойл, улаагана, үхэр нүд, нэрс, хармаг, нохойн хошуу, гүзээлзгэнэ зэрэг жимс жимсгэнэ ургадаг. Манай нутагт монголд нэн ховордсон 12 төрлийн ургамал ургахаас гадна баавгай, зэрлэг, гахай, буга, гөрөөс, шүлүүс, чоно, үнэг, хярс, мануул, илбэнх, дорго, тарвага, зурам, цагаан, зээр зэрэг ан амьтан элбэгтэй.

Тус сумын нутагт нийт 442 булш хиргэсүүр байдгаас Норовлин уулын эртний буган чулуу хөшөөний сүг зураг, эзэн Чингис хааны хэрэм зам, Их Монгол улсын дээд заргагч Шихихутгийн нутагт домогт Нарту шүтээн буюу Наранбулаг, Угтамын болон Дамбадаржаалин хийдүүдийн туурь зэрэг түүх дурсгалт газар олон бий.

 

БАЯНДУН СУМЫН БҮРТГЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

close
Facebook IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар
Зочны дэвтэр