Баянтүмэн сум.

Баянтүмэн сум нь 1959 онд байгуулагдсан. 832,080 га газар нутагтай.

Урд талаараа Матад сум,  баруун урд талаараа Булган сум,  баруун талаараа Цагаан-Овоо сум, хойд талаараа Сэргэлэн сум, зүүн хойд талаараа Чойбалсан сум, зүүн талаараа БНХАУ-тай хиллэдэг.
Манай сум нь  Хэрлэн голыг даган тархан тогтсон бөгөөд таван хошуу мал жилийн дөрвөн улиралд бэлчээрлэхэд тохиромжтой соргог сайхан бэлчээр бүхий  «Халх таван өндөр» уул, Ногоон нуур, Нарийн хөндий, Энгэр хашаат, Ар хашаат, Найман хашаат, Сайхан нуур, Шилийн тойром, Хөдөө тойром, Овогт, Бургаст хөндий, Хоёр мэлхийт, Сүүн өндөр Хулстай, Алтат, Мэндхий, Гэзэг цагаан овоо, Морьт, Хулгар, Мангирт, Баян цагаан, Зүүн гол, Булан цагаан, Ам дэрс, Улаан эрэг, Хадан хошуу, Хотонтын нуур гэх мэт олон сайхан хялгант хээр зонхилсон тал хөндийтэй. Малын тарга тэвээрэгт нэн чухал хужир шүү, марз, өвөлжих, хаваржихад нэн тохиромжтой дэрс бут, нөмөр нөөлөг бүхий говирхог нутгуудтай. Дээрх бэлчээрийн нутгуудад  газрын гүнээс ундрах хүн малын  ундны эх үүсвэр болсон  олон горхи булаг рашаантай. Мөн хүрэн нүүрс, жонш, алт, зэс нефть зэрэг газрын баялагтай.

Сумын төвийн байршил нь Аймгийн төвөөс 12 км зайтай орших бөгөөд хөдөөгийн 3 багтай.

Манай сум нь орон нутгийн хөгжлийг хөдөө аж ахуй, газар тариалангийн болон бусад үйлдвэрлэлээр хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийн хотхон «Чойбалсан хотын дагуул хот”  болгон хөгжүүлэх бүрэн боломжтой юм.

Нийгмийн үзүүлэлт

Тус сум нь 2017 оны жилийн эцсийн тоогоор 2396 хүн ам,  848  өрх тоологдсон

Хөдөлмөрийн насны– 1324

Өндөр настан– 289

0-18 насны хүүхэд– 783 иргэн байна.

Бод– 43303, Бог– 115682 нийт 158985 толгой малтай. Аймагтаа хамгийн олон тэмээтэй сум юм.

Дэд бүтэц

– Сум нь аймгийн төвөөс хатуу хучилттай замаар холбогдож байгаа.

– 24 цагийн төвийн эрчим хүчний системд холбогдсон.

– Өндөр хурдны шилэн кабельтай.

– 1-р багт Unitel 2,3-р багийн хиллэх заагт G Mobile-ийн үүрэн холбооны  сүлжээ тавигдсан

– 1-р багт ундны цэвэршүүлсэн 2 гүний худагтай.

– Газар тариалан, хөдөө аж ахуй хөгжсөн.

Эдийн засгийн үзүүлэлт

2016 онд        Тус сумын төсвийн орлого 1152033.7 мянган төгрөг. Төсвийн орлогыг татварын ба татварын бус орлого, тусламжийн орлого бүрдүүлж байна.

Төсвийн ерөнхийлөн захирагчын төсвийн жилд зарцуулах зарлагын дээд хэмжээ– 1103575.6 мян.төг

Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжигдэх төсөвт байгууллагын зардлын дээд хэмжээ-727355 мянган төгрөг байна.

 

БАЯНТҮМЭН СУМЫН УЛСЫН БҮРТГЭГЧ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

close
Facebook IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар
Зочны дэвтэр