Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе!
Open
X

ЛАВЛАГАА олголт.

Архивын лавлагаа гэж юу вэ.

Иргэний баримтын архивын лавлагаа нь тухайн хүний аль нэг баримт бичгийг орлохгүй бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдснийг нотлон гэрчлэх эх нотлох баримт болно.

Архивын лавлагааг хэнд олгох вэ

Архивын лавлагаа нь хувийн мэдээлэл агуулсан баримт бичиг учраас лавлагааг зөвхөн эзэнд нь эсвэл төрсөн эцэг, эх, овог нэгтэй ах, эгч, дүү, баталгаатай гэр бүлийн гишүүнд болон итгэмлэгдсэн хүнд олгоно.
Хэн болох нь тодорхойгүй, өөрийгөө нотлох баримт бичиггүй хүнд лавлагааг олгохгүй.

Иргэний баримтын архиваас гарах лавлагааны төрөл

  • Төрөлт бүртгүүлсэн тухай
  • Гэрлэлт бүртгүүлсэн тухай
  • Хүүхэд үрчлэн авсан бүртгүүлсэн тухай
  • Гэрлэлт цуцлуулсан, сэргээснийг бүртгүүлсэн тухай
  • Нас барсныг бүртгүүлсэн тухай
  • Овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай
  • Эцэг тогтоосон тухай
  • Иргэний үнэмлэх /паспорт/-ийн тухай
  • Гэрлэсэн эсэх
  • Төрөл садан болох тухай

Төрсний гэрчилгээний лавлагаа авахад та ямар мэдээлэл мэдэж байх шаардлагатай вэ

  • Тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаар, төрсний гэрчилгээ /хаяж гээгдүүлсэн бол төрсний гэрчилгээний дугаар/
  • Төрсөн газар /таны төрөх үед эцэг эхийн тань амьдарч байсан газрын засаг захиргааны нэгжийн нэрээр мэдэх/
  • Төрүүлсэн эхийн овог, нэр
  • Хэрэв та үрчлэгдсэн бол хэзээ, эсвэл хэдэн настай үедээ хаана /хаанаас хаашаа/, хэнээс хэнд үрчлэгдэж байсан болон үрчилж авсан эцэг, эхийн овог нэр
  • Хэрэв таны овог, нэр солигдож байсан хэзээ, хаана /эцэг тогтоосон болон овог, нэр солигдсон тухай гэрчилгээтэй эсэх/
  • Хэрэв эцэг, эхийн хэн нэгний баримт бичигт бүртгэлтэй байдаг бол түүнээс мэдээлэл авах
  • 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхээс төрсөн бол олон хүүхэдтэй эхийн дэвтэр ээжүүдэд байдаг тул түүнээс тодорхой мэдээлэл авах боломжтой.

Гэрлэсэн эсэх лавлагаа авахад шаардлагатай бичиг, баримт болон мэдэж байх ёстой мэдээлэл

  • Гэрлэхийг хүсэгчдийниргэнийүнэмлэх
  • Урд нь гэрлэж байсан бол гэрлэлт цуцлуулсны гэрчилгээ, бэлэвсэн бол эхнэр нөхрийн нас барсан тухай гэрчилгээ, сураггүй алга болсон бол холбогдох шүүхийн шийдвэр
  • Хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн иргэнд холбогдох лавлагааг албан бичгээр олгоно
  • Гэрлэсэн эсэх лавлагааг зөвхөн гэрлэгсдэд нэг удаа олгоно.

Хаяж үрэгдүүлсэн тохиололд 6 сарын дараа лавлагааг олгож болно.

Үрчлэлтийн бүртгэлийн, эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн, овог эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа авахад та ямар бичиг
баримтыг авчрах буюу ямар мэдээллийг мэдэж байх ёстой вэ

  • Төрснийгэрчилгээ
  • Иргэний үнэмлэхавчирэх
  • Анх ямар овог нэртэй байсан тухай мэдэх

Хэзээ хаана, хэдэн настайдаа үрчлэгдсэн , эцгээр овоглосон эсвэл овог, нэр сольсон тухай мэдэх /үрчлэлтийн, эцэг тогтоолтын, овог нэр өөрчилсний гэрчилгээ байгаа эсэх

Регистрийн дугаартай холбогдсон лавлагааг олгоход:

  • Лавлагаа хүсэгчийн иргэний үнэмлэх
  • Төрсний гэрчилгээ

Жич:  Оршин суугаа болон гадаад паспортын лавлагааг төрийн болон төрийн бус байгууллагад зөвхөн албан бичгээр олгоно.

Нас барсны бүртгэлийн лавлагаа авахад шаардлагатай бичиг, баримт болон мэдэж байх ёстой мэдээлэл

  • Нас барагчийн иргэний үнэмлэх /овогнэр, регистрийн дугаар/
  • Нас барсныг бүртгүүлсэнон, сар, өдөр, аймаг, хот, сум, дүүрэг
  • 1988 оны 5 сараас өмнө нас барсан тухай мэдээллийг үнэн зөв мэдэх, нас барсны гэрчилгээ болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн дэвтэр байгаа бол авч ирэх

Төрөл садны лавлагаа авахад шаардлагатай бичиг баримт болон мэдэж байх ёстой мэдээлэл:

  • Лавлагаа гаргуулсан хүмүүсийн төрөл садны гнотлох төрснийгэрчилгээ
  • Иргэний үнэмлэх, регистрийндугаар
  • Бусад холбогдох мэдээлэл

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авах бол шаардлагатай бичиг баримт болон мэдэж байх ёстой мэдээлэл

  • Гэрлэгсдийн иргэний үнэмлэх /овогнэр, регистрийн дугаар/
  • Гэрлэлт бүртгүүлсэнон, сар, өдөр, аймаг, хот, сум, дүүрэг
  • Хэзээ, хаана гэрлэлтээ бүртгүүлсэн тодорхойгүй бол гэрлэлт батлуулснаас хойш төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээ авчирэх

Иргэний үнэмлэх авч байгаагүй лавлагаа авахад иргэн таны бүрдүүлэх бичиг баримт

  • Иргэний үнэмлэх авах 16 наснаас хойш нэг жилээс дээш хугацаа өнгөрсөн /Иргэний паспорт/ хуучин улаан паспорт/ авч байсан иргэнд уг лавлагааг олгохгүй./
  • Лавлагаа хүсэгчийн төрсний гэрчилгээ
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх
  • Байнга оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /одоо үеийн зурагтай/
  • Сургуульд суралцдаг бол сургуулийн захиргааны зурагтай тодорхойлолт

Сэтгэл мэдрэлийн өвчний улмаас иргэний үнэмлэх /паспорт/ авч байгаагүй бол:

  • Лавлагаа хүсэгчийн төрсний гэрчилгээ
  • Эцэг,эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх
  • Байнга оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /одоо үеийн зурагтай/
  • Мэргэжлийн эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, өвчний түүхийн карт
  • Халамжийн дэвтэр /групп/
  • ЭМД-ийн дэвтэр
  • Цээж зураг 1% /одоо үеийн байдлаар/

Хорих ял эдэлж байсны улмаас иргэний үнэмлэх авч байгаагүй бол:

  • Лавлагаа хүсэгчийн төрсний гэрчилгээ
  • Ял эдэлж, хорих газраас суллагдсан тухай зам явах эсвэл ЦЕГ-ын архивын лавлагаа болон холбогдох бусад баримт бичиг
  • Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Цээж зураг 1 хувь /одоо үеийн байдлаар /

Гадаадад олон жилээр амьдарч байгаад иргэний үнэмлэх авч байгаагүй бол:

  • Лавлагаа хүсэгчийн төрсний гэрчилгээ
  • Гадаад паспорт болон түүнийг орлох баримт бичиг /хил нэвтрэн орж ирснийг нотлох/
  • Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Цээж зураг 1хувь /одоо үеийнбайдлаар /

Цэргийн байгууллагад ажиллаж офицерийн болон улирсан албан хаагчийн /хувийн/ үнэмлэхтэй байгаад иргэний үнэмлэх авч байгаагүй бол:

  • 1951-оноос хойш төрсөн бол төрсний гэрчилгээ
  • Офицерийн болон улирсан албан хаагчийн үнэмлэх
  • Тухайн албан тушаалд томилогдсон болон халагдсан тухай байгууллагын тодорхойлолт /тушаал шийдвэр түүнтэй адилтгах баримт бичиг/
  • Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Цээж зураг 1хувь /одоо үеийнбайдлаар /

Зөрчилтэй иргэний үнэмлэхийн зураг тулгаж, баталгаажуулахад доорхи баримтыг бүрдүүлнэ:

  • Төрсний гэрчилгээ
  • Иргэний үнэмлэх дахин авах өргөдөл анкет
  • 3*4 хэмжээний цээж зураг 2 хувь
  • Аймаг орон нутгаас шилжин ирсэн тохиолдолд шилжүүлгийн маягт шаардлагатай бол нийгмийн даатгалын болон ЭМД-ийн дэвтэр, цэргийн болон гишүүнчлэлийн балтах, хувийн хэрэг, сургууль төгсөх үеийн монтажны зураг зэрэг тамга тэмдэг, зураг бүхий бусад баримт бичиг
  • Иргэн өөрийн биеэр ирэх

1-р маягтын лавлагаа:

Цагаатгалын нөхөн олговрын асуудал, гадаад улсын харьяат болох эсвэл гадаадад байнга оршин суух эрх авах хүсэлт гаргаж буй 1951 оноос өмнө төрсөн иргэн болон 1988 оны байдлаар эмэгтэй хүн хэдэн хүүхэд төрүүлсэн хэмээн бүртгүүлсэнийг 1-р маягтын лавлагаагаар олгодог бөгөөд лавлагаа хүсэгчийн иргэний үнэмлэх байх шаардлагатай.

ЛАВЛАГАА

  • Ø Төрөлтийн  лавлагаа-1000 төгрөг
  • Ø Гэрлэлт  бүртгүүлсэн тухай лавлагаа-1000 төгрөг
  • Ø Гэрлэлт  цуцлуулсан \сэргээсэн\-ийг бүртгүүлсэн лавлагаа-1000 төгрөг
  • Ø Гэрлэсэн эсэх лавлагаа-1000 төгрөг
  • Ø Эцэг \эх\-ийн нэр сольсон тухай лавлагаа-1000 төгрөг
  • Ø Иргэний  үнэмлэхний лавлагаа-5000
  • Ø Регистрийн  дугаар олгосон тухай лавлагаа-1000
  • Ø Хүүхэд  үрчлүүлсэн тухай лавлагаа-1000
  • Ø Нас  барсныг бүртгүүлсэн тухай лавлагаа-1000
  • Ø Иргэний үнэмлэх авч байгаагүй лавлагаа-1000                                                                                                                                              Данс: Төрийн банк  УБХ-ын 261700050377  тоот
close
Facebook IconYouTube IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар