Монгол улс,ОХУ,БНХАУ-т хил орчим нутагт зорчих түр олгох тухай.

Хил зорчих үнэмлэх /хавсралт/
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 184 дүгээр тогтоолын 9 дэх хэсэгт заасны дагуу ОХУ, БНХАУ-тай байгуулсан 1994, 2004 оны олон улсын хэлэлцээрт заагдсан засаг захиргааны нэгжийн иргэдэд хил орчмын нутаг дэвсгэрт зорчих нэг удаагийн болон олон удаагийн үнэмлэх олгоно.

Үүнд:

  1. Чойбалсан
  2. Чулуунхороот
  3. Матад
  4. Баянтүмэн
  5. Халхгол

Бүрдүүлэх материал:
Цахим үнэмлэх
3х4 цээж зураг /2 хувь/
Мөнгө тушаасан баримт /Төрийн банк 261700050344 дансанд 3000 төгрөг/
Бусад сум, багийн иргэдийн тухайд үндэсний энгийн гадаад паспортоор зорчих болно.

Үндэсний энгийн гадаад паспорт авахад бүрдүүлэх материал / хүүхэд /
1. Эцэг эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт /асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоосон сум, дүүргийн ЗД-ын захирамж, Шүүхий шийдвэр/-ын хуулбар, 5-аас дээш насны хүүхдийг эцэг эхийн хамт өөрийн биеэр байлцуулна.
2. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
3. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /зургийг тамга дарж баталгаажуулсан, шаардлагатай бол зураг бүхий бусад бичиг баримт/ хуулбарыг хавсаргах
4. Цээж зураг 4 хувь /сүүлийн 6 сарын дотор авахуулсан/
5. Гадаад паспортын мэдүүлэг бөглөх
6. Мөнгө тушаасан баримт / /

close
Facebook IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар
Зочны дэвтэр