Түүхэн замнал.

Бүртгэлийн байгууллагын түүхээс товч дурдвал:       

Монгол улсын засгийн газрын 2000 оны 12 дугаар сарын 26 ны өдрийн 198-р тогтоолоор” Аймаг,нийслэл дүүргийн  Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс /газар/ -ийн иргэний бүртгэл,мэдээллийн албаны ажилтан болон Засаг даргын тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэл, шилжих хөдөлгөөний асуудал хариуцсан ажилтныг орон тоо, төсөв, цалингийн сан, холбогдох үндсэн хөрөнгийн хамт аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтэст шилжүүлэн ажиллуулсугай.”  гэсний дагуу иргэний бүртгэл мэдээллийн албыг иргэний байгууллага болгон өөрчлөн зохион байгуулж,

Иргэний бүртгэл мэдээллийн албыг Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу аймгийн засаг даргын 2002 оны 209 дүгээр захирамжаар  5 орон тоотойгоор байгуулсан. Засгийн газраас 2007 онд “Иргэний бүртгэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 129 дүгээр тогтоол гарч тус аймгийн бүх сумдад иргэний бүртгэлийн орон тооны ажилтан ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газрын 1997 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг -Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрыг байгуулсан байна. Агентлаг байгуулагдаж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагаа эхлэх бэлтгэл ажил хангагдсаны үндсэн дээр 1997 оны 07 дугаар сарын 08-нд анхны бүртгэл хийгдсэн түүхтэй. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 315 дугаар тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтэс, Бүртгэлийн хэлтэс, Мэдээлэл сурталчилгааны хэлтэс, Санхүүгийн хэлтэс, Хяналтын алба гэсэн 5 нэгж хэсэг, 21 аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчоо зэрэг 26 нэгжтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулсан. 2003 оны 1 сарын 1-ээс эхлэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар, Геодези, зурагзүйн газар, Газрын хэрэг эрхлэх газар гэсэн 3 агентлаг нэгдэж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар нь Газрын харилцаа, геодези зурагзүйн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн алба болон ажиллаж байгаад Монгол улсын Засгийн газрын 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар болон байгуулагдсан.

БНМАУ-ын Бага Хурлаас 1991 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “БНМАУ-ын аж ахуйн нэгжийн тухай хууль”-ийг батлан мөрдүүлснээр БНМАУ-ын нутаг дэвсгэрт аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулах, бүртгэх, үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах, тухайн нэгжийн удирдлагын зохион байгуулалт, гишүүний эрх, үүрэг хариуцлагатай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар заасан байдаг. 2003 оны 5 дугаар сард “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталж мөн оны 10 сараас мөрдөж эхэлсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 78 дугаар тогтоолоор Монгол улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаатай байдлыг дээшлүүлэх зорилгоор “Монгол Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”-ийг баталсан.Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн албыг нэгтгэн Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрыг байгуулсан.

2016 оны 03 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэл Улсын бүртгэлийн байгууллага, Статистикийн байгууллагатай нэгдэж Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, 2016 оны 09 дүгээр сараас одоог хүртэл Оюуны өмчийн байгууллагатай нэгдэж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нэртэй үйл ажиллагаа явуулж байна.

Улсын бүртгэлийн хэлтэс нь  Иргэний бүртгэлийн тухай ,Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай , Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлж гаргасан дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон,Улсын бүртгэлийн Ерөнхий газраас өгсөн удирдамж,чиглэлийн дагуу Иргэний , Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн , Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагааг орон нутагт эрхлэн зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

close
Facebook IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар
Зочны дэвтэр