Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе!
Open
X

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ.

Иргэн та Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлага болон албан хаагчид хандах бол…

           Улсын бүртгэлийн хэлтсийн даргад санал хүсэлт, гомдол, мэдээллийг амаар болон бичгээр гаргаж болно. Мөн цахилгаан шуудан, утас, факс, интернэт, холбоо мэдээллийн бусад хэрэгсэл ашиглан ирүүлэх боломжтой.

           Улсын бүртгэлийн хэлтсийн дарга 7 хоног бүрийн “Даваа-Баасан” гарагийн 11.00-12.00 цагийн хооронд иргэдийг хүлээн авч уулзан, санал хүсэлтийг сонсож, гомдол, мэдээллийг зохих журмын дагуу шийдвэрлэж  байна.

           Мөн хэлтсийн Хяналтын улсын байцаагч “Даваа-Баасан” гарагийн 08.00-12.00, 13.00-17.00 цагын хооронд тус байранд иргэдийн санал хүсэлт, гомдол, мэдээллийг хүлээн авна.

Удирдлага, албан хаагч, бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой санал, гомдлоо тус газрын нээлтэй утас 98-970-970 утсанд, бүртгэлийн нэгдсэн лавлах 1800-1890 дугаарын утас болон  https://ubh.dd.gov.mn  сайт, Дорнод аймгийн Улсын Бүртгэлийн хэлтэс  гэсэн facebook  хаягт , Мөн “Зочны дэвтэр”-т хандан санал бодлоо илэрхийлж болно. Шаардлагатай бол өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн /Л.Сугаррагчаа/-тай Хэрлэн сумын засаг даргын тамгын газар 1 дүгээр давхар байрлах 4 тоот өрөөнд очиж уулзан санал хүсэлтээ амаар болон бичгээр гарган хандах боломжтой.

           Бичгээр гаргасан гомдол, мэдээлэлд утга агуулгыг ойлгомжтой, гаргацтай, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, холбоо барих утасныхаа дугаарыг бичсэн байх ёстойг анхаарна уу. Харин хамтран гомдол, мэдээлэл гаргаж буй тохиолдолд хүн бүр тус тусын гарын үсгийг зурсан байна.

– Өргөдөл,гомдол хариуцсан мэргэжилтэн Л.Сугаррагчаа             

– Холбоо барих утас: 98-970-970

– Суудаг газар: Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар 1 давхар 4 тоот    өрөөнд хандана уу.

close
Facebook IconYouTube IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар