Тасаг нэгжүүдийн үйл ажиллагааны чиглэл.

Тус тасаг нь Улсын бүртгэлийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон иргэний үнэмлэх, шилжилт хөдөлгөөн, иргэний гэр бүлийн 8 төрлийн бүртгэл, гадаадад зорчих эрхийн, биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/, гадаадын иргэний гэр бүлийн байдлын бүртгэл, Монгол улсын харъяатаас гарсан, харъяат болсон, харъяалал сэргээсний зэрэг бүртгэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх, Монгол Улсын иргэний бүртгэлийн мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, цахим мэдээллийн санд хадгалах иргэний хаягийн санд баяжилт хийх, Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн удирдамж чиглэлийн дагуу бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, сумдын улсын бүртгэгчдийг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үндсэн зорилт нь хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгэх, түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. Дээрх зорилтын хүрээнд хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэс нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх, нэмэлт өөрчлөлт оруулах, улсын бүртгэлээс хасах, улсын бүртгэлийн жагсаалт хөтлөх, лавлагаа өгөх, улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн нэрийн жагсаалт хөтлөх, нэрийн сан бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулж байна. Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2010 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 10 дугаар тушаалын дагуу Аймгийн татварын хэлтсээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүлээлцэн авах ажлын хэсэг томилогдон ажиллаж 753 аж ахуйн нэгж байгууллага хүлээн авсан байна.
Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг нь Эд хөрөнгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн нотлох баримтыг хянан үзэж, нотлох баримтаар нотлогдож буй тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжийг тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаар эрхийн улсын бүртгэлд бүртгэж түүнээс хойш тухайн эд хөрөнгөтэй холбоотой өмчлөгч өөрчлөгдөх, барьцаалах, түрээслэх, худалдах, бэлэглэх, өв залгамжуулах, гэрээслэх гэх мэт гэрээ хэлцлүүд болон эд хөрөнгөд орсон өөрчлөлт зэргийг нотлох баримтыг үндэслэн бүртгэж баталгаажуулах үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэдэг.Энэхүү үйл ажиллагааг гүйцэтгэхдээ эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн нотлох баримт бичгийг үндэслэн өмчлөгчийн эрхийг бүртгэсний үндсэн дээр түүний хууль ёсны эрх ашгийг төрөөс хамгаалах, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн нотлох эх баримт бичгийг төрийн архивт хадгалан хамгаалах төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

close
Facebook IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар
Зочны дэвтэр