Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе!
Open
X

Мэндчилгээ.

Монгол Улсын наран ургах зүгийн зүүн хязгаар нутгийн Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн цахим хуудсанд зочилсон эрхэм Таны амар амгаланг айлтгая.

Манай цахим хуудаснаас бүртгэлийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, түүний хэрэгжилт, хуулиар хүлээсэн чиг үүрэг, Улсын бүртгэлийн хэлтсийн танилцуулга, үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль тогтоомж, иргэний улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл,  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээний талаарх мэдээлэл, бүртгэлийн үйлчилгээний статистик тоон мэдээ, шилэн данс, хүний нөөц болон цаг үеийн мэдээ мэдээллийг тус тус авах боломжтой.

Та бүхэн цахим хуудсанд дахин дахин зочилж өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ авахын ялдамд бидний ажил хэрэгт тус дэм болох үнэтэй санал, зөвлөгөө өгч амжилт ололтыг минь хуваалцан, алдаа дутагдал гаргаваас шүүмжлэн хэлж засаж залруулах боломжийг бидэнд олгон хамтран ажиллахыг хүсье.

Танд хамт олныхоо өмнөөс болон хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

ДОРНОД АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН

ХЭЛТСИЙН ДАРГА  Д.ОЮУНБАЯР

close
Facebook IconYouTube IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар