Түгээмэл Асуулт хариулт.

  • Асуулт: Хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирэх хөдөлгөөнийг түр хязгаарласан. Хэдий хугацаанд үргэлжлэх вэ ?

Хариулт: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/17 тоот захирамжаар ”Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авсанаас бусад хөдөө, орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоох”-оор захирамжилсан.

  • Асуулт: Хот дотор шилжилт хөдөлгөөн хийлгэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Хариулт: Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26.3 дах хэсэгт заасны дагуу иргэний үнэмлэх, 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ, гадаад улсад оршин суудаг Монгол Улсын иргэн бол энгийн гадаад паспорт, хорих газраас суллагдсан хүн бол шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагаас олгосон магадлагаа, иргэний тухайн хувь хүн мөн болохыг гэрчлэх бусад баримт бичиг, батлан хамгаалах болон цагдаагийн байгууллагын алба хаагч бол томилогдсон тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, оршин сууж байсан нутаг дэвсгэрийн сум, дүүрэг, хорооны хүн амын бүртгэлээс хасуулсан тухай тодорхойлолт зэрэг баримт бичгийг үндэслэн иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэнэ. Мөн 2017 оны Нийслэлийн Засаг даргын А/17 тоот захирамжийг тогтоосон хугацаанд мөрдөж ажиллана.

  • Асуулт: Шилжилт хөдөлгөөнөө хуулийн хугацаанд бүртгүүлээгүй бол зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулахаар заасан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу ?

Хариулт: Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26.4 дэх хэсэгт “Иргэн аливаа засаг захиргааны нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухдаа 10 хоногийн дотор холбогдох сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд тэмдэглүүлнэ” гэж заасан. Зөрчлийн тухай хуулиар иргэн шилжилт хөдөлгөөний мэдээллээ 10 хоногийн дотор холбогдох сум, хорооны улсын бүртгэгчид бүртгүүлээгүй тохиолдолд иргэнийг хорин нэгж буюу 20 мянган төгрөгөөр торгоно.

  • Асуулт: ТҮЦ машинаас иргэний бүртгэлийн ямар үйлчилгээг авах боломжтой вэ ?

Хариулт: “Төрийн үйлчилгээний цахим” машинаас иргэний бүртгэлийн талаар төрсний, гэрлэсэн эсэх, гэрлэсний, гэрлэлт цуцлуулсны, иргэний үнэмлэхийн, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагааг авч болно.

  • Асуулт: Иргэний үнэмлэхээ хаясан бол хэдэн төгрөгийн торгуультай вэ, мөн шинээр авах болон сунгуулахад хэдэн төгрөг төлөх вэ, ТҮЦ машинаас иргэний үнэмлэхээ захиалж болох уу ?

Хариулт: Иргэний цахим үнэмлэх шинээр олгох, Иргэний цахим үнэмлэхийг 25, 45 настай иргэнд сольж олгоход 18300 төгрөг төлдөг. Иргэний цахим үнэмлэхийг алдаж үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, ашиглах боломжгүй, хүчингүй болгосон тохиолдолд дахин олгоход Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу 40000 хүртэл төгрөгийн торгууль оногдуулна. Торгуулийг зөрчлийн шинж байдлаас шалтгаалж хяналтын улсын байцаагч тавьдаг. ТҮЦ машинаас иргэний үнэмлэх захиалах үйлчилгээ байхгүй.

  • Асуулт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэний бүртгэлтэй холбоотой ямар ямар үйлчилгээг үзүүлж байгаа вэ ?

Хариулт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд Иргэний бүртгэлийн чиглэлээр Монгол Улсын иргэний төрсний, гэрлэсний, гэрлэлт цуцлуулсны, гэрлэлт сэргээсний, эцэг тогтоосны, нас барсны, иргэний үнэмлэхийн, гадаадад зорчих эрхийн, биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэл хийгдэж байна.

  • Асуулт: Үндэсний энгийн гадаад паспост захиалхад ямар бичиг баримт шаардлагатай вэ?

Хариулт: Насанд хүрсэн иргэн үндэсний энгийн гадааад паспорт захиалхад голомт банканд 12500-/1401001081/, 15000 -/ 1401001218/, 5000-/4705104478/  нийт 32500 төгрөгийг тушаагаад иргэний цахим үнэмлэх , 4% цээж зураг/ шаарлага хангасан зураг/ 3,5х4,5/, гадаад паспорт өмнө авч байсан бол паспортаа авчрах,/ хүчингүй болсон, гэмтээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд торгууль төлнө/

  • Асуулт: Би үндэсний энгийн гадаад паспостаа хоёр удаа сунгуулсан одоо дахин сунгуулж болох уу?

Хариулт: Үндэсний энгийн гадаад паспостыг хоёр удаа сунгуулах ёстой. Хоёр дахь сунгалт дууссан тохиолдолд паспортаа улсын бүртгэлийн хэлтэст авчран хүчингүй болгуулж шинээр паспорт захиална.

  • Асуулт: Гадаад паспорт яаралтай захиалах гэсэн юмаа хэд хоногт ирэх вэ?

Хариулт: Хөдөө орон нутгаас үндэсний энгийн гадаад паспост захиалга яаралтай үйлчилгээ байхгүй байгаа. Энгийн захиалга нь ажлын 20  хоногт ирнэ.

  • Асуулт: ТҮЦ машинаас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ямар үйлчилгээг авах боломжтой вэ ?

Хариулт: “Төрийн үйлчилгээний цахим” машинаас эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагааг авч болно. Гэхдээ нийслэлийн 9 дүүрэг болон эд хөрөнгийн архивын нотлох баримтын цахимжуулалт хийгдсэн Баянхонгор, Дархан, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Ховд, Хэнтий аймгийн хүрээнд иргэн өөрөө ТҮЦ-ээс лавлагаа авах боломжтой, харин бусад 11 аймгийн тухайд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагааг ТҮЦ-ээс авах боломжгүй.

 

  • Асуулт : Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай юу?

Хариулт: Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.4-д “Хуульд өөрөөр заагаагүй бол талуудын аль нэг нь хүсвэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж болно.” гэж заасан тул заавал гэрчлүүлэх шаардлагагүй, харин талуудын аль нэг нь хүссэн тохиолдолд нотариатаар гэрчлүүлнэ.

  • Асуулт: Орон сууцаа бэлэн мөнгөөр худалдаж авсан, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсаны татвар өндөр байдаг тул бэлэглэлийн гэрээ байгуулмаар байна? Бэлэглэлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээний ялгааг тодруулж өгнө үү?

Хариулт: Тухайн орон сууцыг худалдан авсан бол худалдах, худалдан авах гэрээ байгуулах нь зүйтэй бөгөөд эрхийн улсын бүртгэл нь үнэн зөв байх зарчимтай.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу худалдах худалдан авах гэрээгээр тохирсон үнийг төлдөг.
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ.” гэж зааснаар бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй хийгддэг гэрээ юм.

  • Асуулт: Эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх, өв залгамжлах эрх болон хамтран өмчлөгч хасагдах, нэмэгдэх эрхүүдийг нэг мэдүүлгээр бүртгүүлж болох уу?

Хариулт: Хуульд заасан эд хөрөнгийн эрхүүдийг бүртгүүлэхтэй зэрэгцэн эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх, өв залгамжлах эрх болон хамтран өмчлөгч хасагдах, нэмэгдэх зэрэг нэгэн зэрэг үүсч болох эрхүүдийг нэг мэдүүлгээр бүртгүүлж болно.

  • Асуулт: Шүүх арбитрын шийдвэрээр өмчлөх эрх шилжиж байгаа болон албадан дуудлага худалдаагаар худалдагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй бол хэрхэн шийдвэрлэх вэ?

Хариулт: Энэ тухай мэдүүлэг гаргагчийн өргөдөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт зэрэг нотлох баримтыг үндэслэн Улсын ерөнхий бүртгэгчийн тушаалаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцдог.

  • Асуулт: Гадаадын иргэн Монгол улсад газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч, өмчилж болох уу?

Хариулт: Газрыг зөвхөн Монгол улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлдэг тул гадаадын иргэн монгол улсад газар өмчлөх боломжгүй, харин Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байж болно.

  • Асуулт: ТҮЦ машинаас лавлагаа авахад тухайн эд хөрөнгө өмчлөгчийн талаархи мэдээлэл алдаатай, зөрүүтэй гарсан тохиолдолд яах вэ?

Хариулт: Тухайн эд хөрөнгийн оршин байгаа аймаг, дүүргийн бүртгэлийн хэлтэст нэн даруй мэдэгдэж хүсэлт гаргах бөгөөд уг хүсэлтийн дагуу эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд засвар өөрчлөлт оруулсаны дараа ТҮЦ машинаас дахин лавлагаа авах боломжтой.

  • Асуулт: Хаан банкнаас 2016 онд орон сууцаа барьцаалан зээл авсан бөгөөд уг зээлээ төлж дуусаагүй байгаа. Одоо дахин өөр банк, эсвэл банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах хүсэлтэй байна. Энэ тохиолдолд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Хариулт: Хаан банкнаас гэрээний үүрэг дуусгавар болоогүй ч тухайн эд хөрөнгийг давхар барьцаалахыг зөвшөөрсөн эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, барьцаалагчтай байгуулсан гэрээ, мэдүүлэг, үйлчилгээний хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэн, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой.

  • Компаний нэр хэрхэн авдаг вэ?

Та өөрийн бодсон нэрээ Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч дээр ир баталгаажуулж авна. Таны нэрийг Улаанбаатар хотруу онлайнаар явуулж хариж нь өдөртөө ирнэ.

  • Шинэ үйл ажиллагаагаа хэрхэн бүртгүүлж баталгаажуулах вэ?    

Дараах баримт материалыг бүрдүүлэн улсын бүртгэгчид өгнө.

  1. Өргөдлийн маягт /УБ-05/
  2. Үүсгэн байгуулагч болон эрх бүхий байгууллагын шийдвэр, тогтоол /хурлын тэмдэглэл/
  3. Дүрэм 2%
  4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Голомт банк 4705104478 дугаар дансанд 10.000 /
  •  Дүрмийн сангаа хэрхэн бүртгүүлж баталгаажуулах вэ?

Дараах баримт материалыг бүрдүүлэн улсын бүртгэгчид өгнө.

  1. Өргөдлийн маягт /УБ-05/
  2. Үүсгэн байгуулагч болон эрх бүхий байгууллагын шийдвэр, тогтоол /хурлын тэмдэглэл/
  3. Татвар санхүүгийн байгууллагаар баталгаажуулсан тайлан баланс
  4. Дүрэм 2 хувь
  5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Голомт банк 4705104478 дугаар дансанд 10.000 /
  • Шинэ хаягаа хэрхэн бүртгүүлж баталгаажуулах вэ?

Дараах баримт материалыг бүрдүүлэн улсын бүртгэгчид өгнө.

  1. Өргөдлийн маягт /УБ-05/
  2. Үүсгэн байгуулагч болон эрх бүхий байгууллагын шийдвэр, тогтоол/хурлын тэмдэглэл/
  3. Дүрэм 2%
  4. Хаягийн нотлох баримт
  5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Голомт банк 4705104478 дугаар дансанд 10.000 /
  • Ямар журмаар татан буугдах вэ?

Дараах баримт материалыг бүрдүүлэн улсын бүртгэгчид өгнө.

  1. Өргөдлийн маягт /УБ-06/
  2. Үүсгэн байгуулагч болон эрх бүхий байгууллагын шийдвэр, тогтоол /хурлын тэмдэглэл/
  3. Дуусгалтын тайлан /Татвар санхүүгийн байгууллагаар баталгаажуулсан тайлан баланс/
  4. Татварын байцаагчын акт /ТБ-05/
  5. ШШГБайгууллагын лавлагаа
  6. Өдөр тутмын сонинд зарлуулах /Сонины эх хувь/
  7. 7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Голомт банк 4705104478 дугаар дансанд 10.000 /
  8. Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувь /үрэгдүүлсэн тохиолдолд өдөр тутмын сонинд зарлуулах, сонины эх хувь /
  9. Тамга
close
Facebook IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар
Зочны дэвтэр