Иргэд газраа өмчлөхөд Улсын бүртгэлийн байгууллага туслана

Posted on 11/07/2012 · Posted in Мэдээ

Монголын мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслөөс “Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-ийг манай аймагт хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь иргэдийг газраа өмчилж авахад нь бүх талын туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд энэхүү үйл ажиллагаа орон нутаг дахь улсын бүртгэлийн байгууллагатай хамтран гүйцэтгэж байна.

Тухайбал: Иргэн хашааны газраа өмчилж авахад бичиг баримтаа бүрдүүлэх, газрын кадастрын зураглал хийлгэх, үнэ хураамж тушаах зэргээр багагүй явдал чирэгдэлтэй байдаг. Тэгвэл та энэхүү төсөлд хамрагдснаараа шуурхай хугацаанд зардал багатайгаар газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авах боломжтой юм.

Иргэн та төслийн хугацаанд хамрагдаж газар өмчлөх эрхийн гэрчилгээ авахыг хүсвэл Хэрлэн сум ЗДТГазрын 1-р давхарт байрлах “ Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-ийг гүйцэтгэгч АТТП компаниар дамжуулан Улсын бүртгэлийн хэлтсээс аваарай. Өнөөдрийн байдлаар нийт 410 иргэн төсөлд хамрагдаж гэрчилгээгээ хүлээн аваад байна.