УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ ӨӨРИЙН ЦАХИМ ХУУДСАНД БАЙРШУУЛЛАА

Posted on 04/02/2020 · Posted in Онцлох мэдээлэл

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.4-д заасны дагуу Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргаж, уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудас /burtgel.gov.mn/-д байршууллаа.

Иймд иргэн та 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдах Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхийг шалгаж, баталгаажуулах боломжтой. Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй бол Улсын бүртгэлийн байгууллагын харьяа нэгж эсхүл бүртгэлийн нэгдсэн лавлах 1800-1890 рүү  холбогдож, лавлана уу.

Мөн хуулийн 20.11-д зааснаар “Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино” гэдгийг анхаарна уу.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР