МОНГОЛ УЛСЫН “ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ” БОЛЛОО

Posted on 11/29/2019 · Posted in Онцлох мэдээлэл

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран зохион байгуулж буй ЗҮҮН БҮСИЙН ХҮҮХДИЙН АНХДУГААР чуулган зохион байгуулагдсан бөгөөд уг чуулганд Бүтээлч залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Иргэний андгай өргөх ёслол”-ын арга хэмжээг зохион байгууллаа. Андгай өргөх ёслолын арга хэмжээнд 100 хүүхдийг андгай өргүүлж, батламж гардууллаа.