НЭН ШААРДЛАГАТАЙ ТОМОГРАФИЙН АППАРАТЫГ ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР НИЙЛҮҮЛЖ, ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Posted on 09/05/2019 · Posted in Мэдээ

Дорнод аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Зүүн Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвд компьютерт томографийн аппаратыг нийлүүлж, суурилуулан өнөөдөр хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Чойбалсан хот болон эрүүл мэндийн салбарын удирдлагууд, иргэд оролцлоо.
Шинээр суурьлуулагдсан уг комьютертомографийн уг аппарат Япон улсын “Toshiba” фирмийн “Activion-16” загварын 16 зүсэлтэд Комьютертомографийн уг аппарат нь өдөрт 20 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай толгой, их бие, мөчдийн эрхтнүүдийн оношилгоог тодосгогчтой болон жирийн зүсэлтээр харах зэргээр сүүлийн үеийн программын тусламжтайгаар З хэлбэрт /аксиаль, корональ, сагиталь/ оруулж оношилгоог хийх бөгөөд зүрхнээс бусад бүтэн биеийн бүх зураг авалтыг ангиографитай хослуулан хийх боломжтой. Мөн уушгины эдийг HRCT хэлбэрээр зүслэг хийж өвчин эмгэгийг илүү нарийн оношлох боломжтой юм.
Энэ үеэр 17 иргэнд тус комьютертомографийн аппаратад хөнгөлттэй үйлчлүүлэх эрхийн бичгийг олголоо.
Тус аппарат ашиглалтад орсноор манай аймгийн ард иргэд нийслэлийг зорихгүйгээр аймагтаа иж бүрэн оношлуулах боломж бүрдэж, цаашид олон хүний амь насыг аврах боломжтой болж байгаа юм. Иргэн бүр улиралд Эрүүл мэндийн даатгалаас 165.000 төгрөгийн үйлчилгээ авах эрхтэй байдаг. Энэхүү эрхээ 3 сар эдлээгүй тохиолдолд томографийн аппаратад үнэгүй оношлуулах боломжтой талаар энэ үеэр хэлж байлаа.
Орон нутгийн удирдлагын зүгээс эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд тасралтгүй анхаарсаар ирсэн энэ жилийн тухайд гэхэд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгцээт 100 гаруй тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн, мөн аймгийн Засаг даргын санаачилгаар хүүхдийн чих хамар хоолойн кабинет шинээр байгуулж, тун удахгүй суурин рентген аппарат БОЭТ-д нийлүүлэгдэх юм.

Эх сурвалж: https://www.facebook.com/dornod.gov.mn/posts/2400664770145710?__tn__=K-R