ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Posted on 04/11/2019 · Posted in Мэдээ

Төрийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газраас Дорнод Их сургуультай байгуулсан “Захиалгат сургалтын гэрээ”-ний дагуу эхний шатны сургалтыг аймгийн нийт зарим төрийн байгууллагын “Хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан”-уудад 2019 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд 24 цагийн багц сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад 14 сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, газар хэлтсийн хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчид хамрагдаж байна.