ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ӨНӨӨДӨР ТУС ХЭЛТЭСТ АЖИЛЛАЛАА.

Posted on 03/13/2019 · Posted in Мэдээ

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаад зөвлөн туслах зорилгоор аймгийн Засаг даргын орлогч, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн дарга Ч.Ганбат, АЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Баяржаргал, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн Дорнод аймгийн тэргүүн Ц.Болорцэцэг, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн гишүүн, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Н.Энхболд, , АЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Ц.Мөнхтуяа нар Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчидтай уулзалт хийлээ.

Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбаяр байгууллагынхаа 2018 онд хийсэн ажил, 2019 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн гишүүд Улсын бүртгэлийн хэлтсээс иргэдэд өдөр тутам үзүүлж буй үйлчилгээ болон байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл солилцож ажиллалаа.