Албан хаагчид ABLE программын сургалтанд хамрагдлаа

Posted on 03/05/2019 · Posted in Мэдээ

Төрийн байгууллагуудын ажлын гүйцэтгэл, түүнд тавих хяналтыг сайжруулах, төсөв хөрөнгийг хэмнэх, төрийн үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар “Эйбл софт” ХХК-тай хамтран 14 сум, төрийн болон төрийн өмчит байгууллагуудын албан хаагч 130 гаруй ажилтан, албан хаагчдад программын сургалтыг зохион байгууллаа. “Эйбл софт” ХХК-ны ажилтан Н.Үржинханд программд шинээр нэмэгдсэн шинэчлэл, хийгээд давтан сургалтыг ажилтнуудад өгсөн юм. Дорнод аймаг 2017 оны 09 дүгээр сараас эхлэн төрийн байгууллагын сүлжээнд able программыг цахим хуудсыг нэвтрүүлснээр мэдээллийг байгууллага хооронд түргэн шуурхай солилцох, цаасны хэрэглээг багасгаж ирсэн явсан бичгийн 90 орчим хувийг цахимаар явуулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зэрэг олон давуу талууд бий болж байгаа юм. Able бол байгууллагуудад зориулсан үйл ажиллагаа, хяналт, удирдлагын нэгдсэн систем буюу онлайн програм хангамжуудын сан бүхий вэб платформ юм.
Энэхүү программыг Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 430 гаруй байгууллага өөр хоорондоо холбогдон өдөр тутмын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулж байна

Эх сурвалж dornod.gov.mn