Аймгийн Засаг даргаас агентлагийн даргатай 2019 онд байгуулах гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо

Posted on 01/26/2019 · Posted in Онцлох мэдээлэл

Төсвийн ерөнхийлөн захиарагч бөгөөд Аймгийн Засаг даргаас агентлагийн даргатай 2019 онд байгуулах гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд боллоо.

Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн  удирдлагууд, Соёл урлагийн байгууллага болон Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагууд оролцож, гүйцэтгэлийн гэрээнд гарын үсэг зурав.

Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангаж ажиллахад энэхүү гэрээний зорилго оршиж байна.

Мөн уг арга хэмжээний үеэр аймгийн Засаг даргын зүгээс агентлагуудын удирдлагуудад үр бүтээмжээ нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэн, шинийг санаачлан, төрийн байгууллагын уялдаа холбоог хангаж, нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах талаар чиглэл өглөө.