ДОРНОД АЙМГИЙН ЦАГААН-ОВОО, БАЯН-УУЛ СУМД УЛСЫН БҮРТГЭЛ ОНЛАЙН СҮЛЖЭЭНД ХОЛБОГДЛОО

Posted on 01/09/2019 · Posted in Онцлох мэдээлэл

Монгол Улсын Засгийн газраас “Нэг иргэн-Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэх “Нийгмийн үйлчилгээний түгээлтийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийн хүрээнд 2018 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул сумдыг иргэний улсын бүртгэлийн нэгдсэн онлайн сүлжээнд холболоо.

Тус сумд иргэний улсын бүртгэлийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдсоноор төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран иргэн, хуулийн этгээдэд лавлагаа мэдээллийг нээлттэй хүртээмжтэй, шуурхай чирэгдэлгүй  хүргэх, иргэдийн цаг хугацаа зардал мөнгийг хэмнэх, бүртгэлийн үйлчилгэний чанар хүртээмж сайжруулах боломж бүрдэж байна.