Танилцах үйл ажиллагаа зохион явууллаа

Posted on 11/22/2018 · Posted in Онцлох мэдээлэл

Тус хэлтэс нь Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсний 78 жилийн ой, бүртгэлийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд үүний нэг нь ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад бүртгэлийн үйлчилгээг сурталчлах, бүртгэл гэж юу вэ, хэдэн төрлийн бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг талаар танилцуулах арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа. Уг арга хэмжээнд Доржгочоо багштай Улсын тэргүүний 1-р сургуулийн 10а ангийн хамт олон оролцлоо.