ИРГЭДТЭЙ УУЛЗАХ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Posted on 09/25/2018 · Posted in Онцлох мэдээлэл

Бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомж сурталчлах, байгууллага иргэдийн уялдаа холбоог сайжруулан, иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдээс гаргасан санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх, цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах зорилгоор “Иргэдтэй уулзах өдөр” арга хэмжээг 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгуулсан.
Уг өдөрлөгөөр 6 дугаар багт байрлах “Шүр”, “Тана”, “Сувд” худалдааны төвийн бизнес эрхлэгч иргэд болон таксины үйлчилгээ үзүүлж байгаа жолооч нартай уулзан ярилцаж, зөвлөгөө мэдээллээр ханган, гарын авлага брошур тараан иргэдийн сэтгэлд хүрсэн үйлчилгээг үзүүлж ажиллалаа.