#UNFRIEND АЯНД НЭГДЭЖ БАЙНА.

Posted on 09/17/2018 · Posted in Онцлох мэдээлэл

Манай байгууллага цахимаар бусдыг гүтгэн доромжлох, хуурч залилах, садар самуунд уруу татах, худал хуурмаг мэдээлэл түгээх болон хүүхдүүдийн хүмүүжил төлөвшилтөд сөргөөр нөлөөлөх зүй бус явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй #Unfriend аянд нэгдэж байна.
Иргэн та нэргүй, зураггүй, хувийн мэдээлэлгүй этгээдүүдийг #unfriend хийж өөрийн хувийн орон зайг хамгаалцгаая!!!!
Судалгаагаар 7 хүүхэд тутмын нэг нь садар самуунд уруу татсан зурвасыг нийгмийн сүлжээгээр дамжуулан авдаг гэж гарсан байна. Тиймээс ЦЕГ-аас эцэг эхчүүдэд хандан хүүхдүүдийнхээ цахим хаягт хяналт тавихыг, тэдэнд энэ талаар ойлголттой байж сэрэмжлүүлэхийг уриалж байна.