ОНЛАЙН СУРГАЛТ БОЛЛОО

Posted on 06/15/2018 · Posted in Мэдээ

ОНЛАЙН СУРГАЛТ БОЛЛОО

Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчдын сургалтын нэгдсэн хөтөлбөр, 2018 оны сургалтын төлөвлөгөөний дагуу бүртгэлийн цахим системийн шинэчлэл, түүнийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор төв, нийслэл, орон нутгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нарт 2018 оны 06 сарын 14-ний өдөр онлайнаар сургалт зохион байгууллаа. Сургалтад 21 аймаг, нийслэл, дүүргүүдийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нар хамрагдав.