ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН НЭМЭЛТИЙГ БҮРТГҮҮЛЭХ

Posted on 10/09/2013 · Posted in Онцлох мэдээлэл

Төрийн байгууллагын удирдлагын нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийг хийлгээгүйгээс болж гарч байгаа хүндрэл нь өөр албан тушаалд шилжин ажиллахаар иргэд манай байгууллагаас гишүүнчлэлтэй эсэх талаар “лавлагаа” авахаар хандахад өмнөх бүртгэлээр гардаг. Иймд цаг тухай бүрт нь бүртгүүлэх шаардлагатай байна.
2009 онд манай улсын бүртгэлийн ерөнхий газарт төрийн бус байгууллагыг бүртгэх болсонтой холбогдуулан Хууль зүйн яаманд бүртгэлтэй байсан төрийн бус байгууллагуудын архив, хувийн хэргийн хамт шилжүүлж авсан. Иймд хууль зүйн яамнаас олгогдсон гэрчилгээтэй төрийн бус байгууллагууд манай байгууллагад хандаж гэрчилгээгээ солиулж шинэчилсэн бүртгэлд хамрагдахыг зөвлөж байна

Хуулийн этгээдийн Улсын бүртгэгч Б.Болор-Эрдэнэ