Зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Posted on 06/11/2013 · Posted in Мэдээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн сонгуулийн хорооноос 2013 оны 06 сарын 11-нд уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Дорнод бүсийн эрчим хүчний станц,  Боловсролын газрын  удирдлагууд болон Хэрлэн сумын сонгуулийн хорооны дарга, хэсгийн хорооны гишүүд оролцлоо.

Энэхүү зөвлөгөөнд улсын бүртгэлийн хэлтсийн удирдлагууд оролцож Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж буй ажлын явц болон хийхээр төлөвлөж буй ажлын ажлын талаар мэдээлэл хийж зөвлөгөөнд оролцогчдын сонирхсон асуултанд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.IMG_7547