СОНГОГЧ ТА

Posted on 06/03/2013 · Posted in Мэдээ
  1. Сонгогч Та  www.ubh.dd.gov.mn.mn цахим хаяганд хандаж эсвэл өөрийн оршин суугаа газрынхаа харъяа хэсгийн хороонд биечлэн очиж сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй танилцана уу. Мөн Мөн  та санал авах өдөр аль хэсгийн хороонд саналаа өгөх болон хэсгийн байршлаа мэдэх боломжтой.
  2. Хэрэв таны  болон таны  гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад зөрчилтэй байвал санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгуулах талаар  өөрийн харъяа хэсгийн хороонд бичгээр гомдол гаргах эрхтэй.
  3. Сонгогч та өөрийн байнга оршин суугаа газрынхаа  харъяа хэсэгт санал өгөх боломжгүй бол сонгогчийн шилжилтээр санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө шилжих тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрынхаа хэсгийн хороонд гаргаж болно. Үүний дараа шилжин очсон газрынхаа хэсгийн хороонд шилжин ирсэн тухайгаа мэдэгдсэнээр санал авах өдөр санал өгөх боломжоор хангагдана.

УБХ-ЫН ЦАХИМ ХАЯГ: WWW.UBH.DD.GOV..MN

Нээлттэй утас 98-970-970261769_271713409640922_214775067_n