СОНГОГЧ ШИЛЖИХ ТУХАЙ

Posted on 05/31/2013 · Posted in Онцлох мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас санал авах өдрийг товлон зарласантай холбогдуулан 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 6 дугаар сарын 26-ны өдрийг дуустал иргэдийн шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд 60 хоногийн хугацаанд түр зогсоогоод байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан тус газраас иргэдийн санал өгөх эрхийг хангах зорилгоор мөн хуулийн 20.18, 23-р зүйлд нийцүүлэн “Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих тухай журам”-ыг баталсан.